МУГТ Б.Сэр-Од, Г.Бат-Эрдэнэ нар 5000 метрийн зайд өрсөлдлөө

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:Aluungua/Serod.jpg

“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн XX наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 5000 метрийн зайн уралдаанд өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од, Гансүхийн Бат-Эрдэнэ нар хурд сорилоо. Тус уралдаанд 18 тамирчин өрсөлдсөнөөс Б.Сэр-Од гавьяат 14 минут 53.41 секундын амжилтаар 15 дугаар байр, Г.Бат-Эрдэнэ 14 минут 45.74 секундын амжилтаар 13 дугаар байр эзэллээ. Энэ зайд Этиоп гаралтай, Бахрейны гүйгч Бирхану Балью түрүүлснээр Азийн наадмын 5000 болон 10000 метрийн зайн аварга цолоо хоёр дахь наадамдаа дараалан хамгааллаа.