Улаанбаатар-Шинэ Дели чиглэлийн шууд нислэгтэй болжээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:hunnu air/MPAPHOTO1562.jpg

Улаанбаатар-Шинэ Дели чиглэлийн шууд нислэгтэй болжээ. Анхны нислэгийг 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэж, Шинэ Дели хотын "Индира Ганди" олон улсын нисэх буудалд 07:20 минутад газардсан байна. Хүннү Эйр компани долоо хоногийн Даваа гараг бүр 5 цагийн шууд нислэг хийдэг болсноор Энэтхэг Улсад зорчихын тулд Хонг Конг, Бээжин, Инчоноор дамжин 13-18 цаг нисэх шаардлагагүй болжээ.

Энэхүү шууд нислэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 09 дүгээр сард БНЭУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар зарласан билээ.

Ерөнхий сайд Нарендра Моди энэ үеэр "Бид газар нутгаараа хиллэдэггүй ч Монгол Улсыг үргэлж хөршөө хэмээн хүндэлж ирсэн. Иймээс иргэд хоорондын харилцааг хөхиүлэн дэмжихийн төлөө хичээн ажиллана. Бид цахим визийг Монгол Улсын иргэдэд үнэгүй олгохоор шийдвэрлэлээ" гэж хэлж байсан аж.