ОУХМ Б.Солонго 200 метр замыг 24.96 секундэд туулж хувийнхаа рекордыг шинэчлэн тогтоолоо
00

Өчигдөр Азийн наадмын эмэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтийн төрөл явагдлаа. Манай тамирчинд ОУХМ Б.Солонго эхний гараанд уралдаж, 24.96 секундийн амжилтаар хувийнхаа рекордыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр өмнөх өдөр 400 метрийн зайд Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Ойрын зайн шилдэг гүйгч бүсгүйдээ спортын өндөр АМЖИЛТ 🇲🇳 хүсэн ерөөе.



