Манай улсаас 17 жудоч Азийн наадамд өрсөлдөнө

Спорт
AriunjargalУнших: 1 мин
10
legacy:2026/09/1111.jpg

Японы Айчи-Нагоя хотод есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 3-ны өдрүүдэд болох Азийн XX наадмын жүдо бөхийн тэмцээн эхлэхэд 14 хоног үлдлээ. Монгол Улсыг төлөөлөн эрэгтэй, эмэгтэйчүүдийн нийт 14 жинд, мөн холимог багийн төрөлд гурван жүдоч хүч үзнэ.

Эрэгтэй:

60 кг – МУГТ Э.Ариунболд

66 кг – ОУХМ К.Ёолк

73 кг – ОУХМ Л.Энхдөл

81 кг – ОУХМ О.Шинэбаяр

90 кг – ОУХМ Ж.Энхтөр

100 кг – ОУХМ Ц.Ган-Эрдэнэ

+100 кг – ОУХМ Б.Гончигсүрэн

Эмэгтэй:

48 кг – ОУХМ Г.Наранцэцэг

52 кг – ОУХМ Б.Уранзаяа

57 кг – ОУХМ Т.Ариунзаяа

63 кг – МУГТ Л.Энхрийлэн

70 кг – ОУХМ У.Анужин

78 кг – ОУХМ О.Хүслэн

+78 кг – ОУХМ А.Адьяасүрэн.

Харин холимог багийн төрөлд 73 кг-ын ОУХМ Ж.Гансүрэн, +90 кг-ын ОУХМ Ө.Пэрэнлэйжамц, +78 кг-ын ОУХМ Д.Номинзул нар өрсөлдөнө.