Ш.Энхийн-Од NBA G League-ийн хоёр багаас сонголтоо хийнэ

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2026/09/NewFolder1/MWY5YK6EEVBTPB2BIJOMPKEQ34.jpg

Монголын сагсан бөмбөгийн залуу од Шаравжамцын Энхийн-Од энэ сарын 14-нд АНУ-ыг зорьж, мэргэжлийн карьерынхаа дараагийн алхмыг хийхээр бэлтгэж байна.

Тэрбээр энэ жил NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч 30 багийн аль нэгэн багт нь хараахан сонгоогдож чадаагүй. Ингэснээр драфтаар сонгогдоогүй хэдий ч чөлөөт agent-ийн хувиар NBA болон NBA G League-ийн багуудтай гэрээ байгуулах боломжтой болсон юм.

Одоогоор Ш.Энхийн-Одод NBA-ийн хөгжлийн лиг буюу G League-ийн хоёр багаас санал ирсэн бөгөөд тэрбээр АНУ-д очсоныхоо дараа эдгээр саналаас нэгийг нь сонгон шинэ багтайгаа нэгдэхээр төлөвлөж байгаа аж. Энэ нь түүний мэргэжлийн сагсан бөмбөгийн замналын дараагийн чухал алхам болох юм.

Ш.Энхийн-Од өнгөрсөн хугацаанд NCAA-ийн нэгдүгээр дивизионд “Dayton Flyers” багийн бүрэлдэхүүнд тоглож, улмаар NBA-ийн драфтад нэрээ өгсөн Монголын анхны тоглогч болсон

Түүний хувьд G League-д тоглох нь NBA-ийн багуудын анхаарлыг татаж, цаашид үндсэн NBA-ийн бүрэлдэхүүнд багтах боломжоо нэмэгдүүлэх чухал шат байж болох юм. G League нь NBA-ийн багуудын залуу тоглогчид, шинэ тоглогчид болон NBA-д өөрийгөө харуулахыг зорьж буй тамирчдын өрсөлддөг мэргэжлийн лиг билээ.