Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд Монгол Улсын заан Д.Анар Монголын үндэсний бөхийн төрлөөр оролцоно

Спорт
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
20
legacy:2026/NewFolder1/542879577_801483669011003_2922781542505246811_n1.jpg

Дэлхийн нүүдэлчдийн наадам нь нүүдэлчин ард түмний уламжлалт спортын өвийг хадгалан хамгаалах, хойч үед өвлүүлэх, улс орнуудын соёл, зан заншлыг дэлхий нийтэд сурталчлах зорилготой. Тус наадам энэ сарын 31-нээс 9-дүгээр сарын 6-ны өдрүүдэд Киргиз улсын Бишкек болон Чолпон-Ата хотод зохион байгуулагдахаар болжээ.

Тус наадамд дэлхийн олон орны тамирчид уламжлалт спортын төрөлд ур чадвар, хүч чадлаа сорих бөгөөд Монгол тамирчид ч мөн үндэсний спортын төрлүүдээр эх орноо төлөөлөн оролцох аж.