Ш.Пүрэвгарьд: Цагдаад мэдүүлэг өгч, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн

Спорт
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
50
legacy:f94edd33f53843eaa24dbaa446731892.jpg

Улсын харцага Ш.Пүрэвгарьд сүүлийн өдрүүдэд өөртэй нь холбоотой цацагдаж буй мэдээлэлд тайлбар хийлээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Сүүлийн өдрүүдэд надтай холбоотой мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан тайлбар өгөх нь зөв гэж бодлоо.

Тухайн үед болсон маргаантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Миний зүгээс ямар нэгэн гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн. Аливаа асуудалд эр хүний хувьд аль болох тайван хандахыг хичээдэг.

Гэвч Б.Гончигдамба гарьдын эхнэрийн төрсөн ах Л.Үйтүмэн тухайн найран дээр байгаагүй атлаа сайтад "Би найранд урилгаар очсон зочин байна" гээд ярилцлага өгсөн байна. Өөрийн нүдээр хараагүй зүйлээ харсан мэт ярьж, худал мэдээлэл түгээж, доромжилсөн өнгө аястай ярьсанд үнэхээр харамсаж байна.

Надад өөрийгөө зөвтгөх, хэн нэгнийг буруутгах зорилго байхгүй. Манай гэр бүлийн хүн миний эрүүл мэндийн байдалд санаа зовж, тухайн үед болсон нөхцөл байдлыг цахим орчинд бичсэн байсан. Цаашид энэ асуудлыг сөхөж цахим орчинд бичихгүй. Миний болон манай гэр бүлийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна" гэжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • K
    Kkk ojig. Deer ni sain barild gj algdsan. Gee.1 сар өмнө

    Kkk

  • З
    Зочин1 сар өмнө

    Ёс зүй гэж үнэн алга болж дээ

  • З
    Зочин1 сар өмнө

    Энэ хоёрын хоорондын маргаан хэнд ч хамаагүй. Одооны сэтгүүлчид ч гэж дээ эрхээ хамгаалуулсан нэг л их хэрүүл бичдэг болж.

  • Б
    Бөх сонирхогч1 сар өмнө

    2 бөхийн муудалцах маргалдах нь Ард түмэн мэдээд байх чухал зүйл биш тэд өарсдийнхөө төлөө л барилддаг өөрсдийн сумууддаа нэгч хашааны хаалга будах мөнгө хандивлаагүй хүмүүс ... Товчхондоо нээх гавъяатай хүмүүс биш

  • А
    Ахмад хүн1 сар өмнө

    Бөх бол спортын нэгэн төрөл! Ёс зүй дэг журам гэж байх ёстой