Шинэ коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийг тусгай чиглэлээр явуулна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/автус-2020-09-18-135451-262851422.jpeg

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдол Франц иргэнд илэрсэн тухай УОК-оос мэдээлсэн билээ.

Энэ хүрээнд авах арга хэмжээнүүдийн талаар Нийслэлийн онцгой комисс яг одоо хуралдаж байна.

Нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан Коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн автобусыг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тусгай маршрутаар явуулахыг холбогдох албаныханд даалгав.

Мөн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны 07 цагаас эхлэн энэ сарын 16-ны даваа гарагийн өглөөний 07 цаг хүртэл Улаанбаатар хот, аймгуудаас орох гарах хот хоорондын зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоож байна.