“ICC Tower”-ийн үйл ажиллагааг зогсоож, халдваргүйжүүлэлт, ариутгал хийж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/35306008_2198795260135251_4162082790273187840_o-2020-03-10-113633-1315908310.jpeg

Шинэ коронавирусийн халдвар илэрсэн гэх франц иргэн нь ICC Tower-т үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон. Тус тохиолдолтой холбоотойгоор  "Цаст проперти" ХХК-ийн “ICC Tower” нь орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлажээ.

Энэ талаар “ICC Tower”-оос тодруулахад “Одоогоор манай барилгад хөл хорио тогтоож, орох, гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Халдваргүйжүүлэлт, ариутгал хийж байна” хэмээв.

“ICC Tower”-т 

Итали Улсын Элчин Сайдын Яам

“Каса Дел” Кафе

“Непко” номын дэлгүүр

Areva Mongolia

“Rock salt” ресторан

Хасбанк

Эсто ХХК

Газар Групп

CLUB Coworking дундын оффис

“Делойт Онч Аудит” ХХК

“Лава” лоунж, ресторан, клуб зэрэг 20 гаруй байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг аж.