Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутанд халдвар илэрлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5ebd0c05043c8-2020-05-17-112304-1878260323.jpeg

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдвартай холбоотой мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр нэг оюутан иргэн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжлээ.

БНТУ-ын хоёр иргэний тусгаарлалтын хугацаа дуусаж, гэрийн ажиглалтад шилжлээ. 

ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 156 хүнд шинжилгээ хийснээс, Дархан-Уул аймагт шинжилсэн 137 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д 19 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэгт нь халдвар илэрлээ. Энэ тохиолдол нь ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын сургуулийн оюутан юм. Энэ онгоцоор ирсэн оюутнууд нь нийтдээ цэргийн хуаранд амьдардаг, бүгдээрээ нэг онгоцоор ирсэн учраас онцгойлон хяналт тавин ажиллаж байна” гэв.

У.БИЛГҮҮН