Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болголоо

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/49b718f4cae2da31c52672e3c4381c5f-2020-08-18-115003-1652382980.jpeg

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим системд байршууллаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газрын  https://meduuleg.iaac.mn/ цахим системд анх удаа бүртгүүлсэн.

Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нийт 606 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд хуульд заасан хугацааны дагуу өнөөдөр байршуулав.

Ингэснээр иргэд тухайн тойрогт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын байдалтай танилцах, улмаар олон нийтийн хяналт, оролцоог сайжруулах боломжтой юм.