Роскосмос: 2021 оны сүүлчээр 2 жуулчинг сансарт аялуулна

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/NASA-60-years-in-space-2020-08-03-174336-863334347.jpeg

Зургийн эх сурвалж: Evening Standard 


Түлхүүр мэдээлэл: 

2021 оны сүүлчээр 2 жуулчинг Олон Улсын Сансрын Станц руу аялуулна.

Аялах хоёр хүний нэрийг дараа жилийн эхэн гэхэд зарлана.

ОХУ-ын сансрын агентлаг Роскосмос 2021 оны сүүлчээр 2 жуулчинг Олон Улсын Сансрын Станц руу аялуулна хэмээн мэдэгдлээ. Тус 2 хүний нэрийг 2021 оны эхэн сард зарлах юм. 

“Сансрын аялал жуулчлалын тал дээр мэргэшсэн АНУ-ын Space Adventures компанитай хамтран байгуулсан гэрээний дагуу 2 хүнийг сансрын аялалд гаргана. Энэхүү аялал 2021 оны сүүлчээр товлогдоно.”, “Мөн жуулчид хөөргөх талаар Америкийн хэд, хэдэн компанитай ярилцаж байгаа”  хэмээн Роскосмос мэдээлжээ. 

Роскосмос болон Space Adventures гэх 2 компани 2022 оноос өмнө хамтран Олон Улсын Сансрын Станц руу хүн аялуулна хэмээн 2019 онд гэрээ байгуулсны дагуу уг аялал хийгдэхээр төлөвлөгдөж байгаа аж.

Дэвсгэр мэдээлэл:
 Роскосмос болон Space Adventures-ийн хамтарсан анхны хөөргөлт 2001 онд Денис Тито гэх хүнийг аялуулж байжээ. Ингэснээр нийт 7 хүнийг гэрээний дагуу сансрын аялалд гаргаж байсан аж. Хамгийн сүүлд 2015 оны есдүгээр сард сансрын аялалыг зохион байгуулсан юм.  

Эх сурвалж: TASS