БНСУ-д өчигдөр 34 тохиолдол шинээр илэрсний 21 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн иржээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/e93e4f_AP_mers_south_korea_03_jef_150603_16x9_992_x974-2020-08-04-103315-158131651.jpeg

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол 8 дугаар сарын 04-ны 00.00 цагийн байдлаар 34-өөр нэмэгдэж нийт 14423-д хүрсэн байна.

Шинээр илэрсэн 34 тохиолдлын 21 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 13352 (+72) иргэн эдгэрсэн бол 301 (-) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 1,589,780 иргэнийг шинжилгээнд хамруулснаас 1,556,633 иргэний хариу сөрөг гарч 18,724 иргэний хариу хүлээгдэж байгаа аж. Тусгаарлалтад 770 (-38) иргэн байна.