Хонконгийн тэмцэгч Агнес Чоуг бодит амьдрал дээрх ‘Мулан’ хэмээн нэрлээд байна

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
10
legacy:resources/images/news/https___s3-ap-northeast-1.amazonaws.com_psh-ex-ftnikkei-3937bb4_images_8_0_9_0_21240908-1-eng-GB_10220190613-AO7I7406 のコピー_1-2020-08-12-180125-1163016778.jpeg

23 настай Агнес Чоу нь Хонконгийн ардчиллын төлөө идэвхитэй тэмцэгчдийн нэг бөгөөд 15 настайгаасаа хойш хэд, хэдэн удаагийн бослогыг удирдан зохион байгуулж, оролцсон  юм. Түүнийг дэмжигчид ойрын өдрүүдэд Чоу-г “бодит амьдрал дээрх Мулан” хэмээн хочлоод байгаа ажээ.

legacy:upload/images/ni/2020/08/12/_113906149_gettyimages-1096134846-175721-645966789.jpeg

Бээжингээс гаргасан шинэ аюулгүй байдлын хуулийн дагуу түүнийг өнгөрөгч долоо хоногт баривчилсан юм. Одоогоор Агнес Чоу-г “Гадаадын хүчнүүдтэй хуйвалдсан” хэмээн буруутгаж байгаа бөгөөд хэрвээ яллагдавал бүх насаар нь ч хорьж магадгүй юм. Түүнийг дэмжигчид Твиттер дээр #freeAgnes гэх хөдөлгөөнийг өрнүүлж, бидний жинхэнэ мулан хэмээн ‘өргөмжилжээ’. Учир нь Мулан бол эртний Хятадын домог ба 1998 онд Дисней компани ч тус домгоор анимейшн гаргасан юм. Тус анимейшнд Мулан нь гэр бүл, улс орныхоо төлөө тулалддаг эмэгтэй баатрын дүрээр гардаг билээ.

legacy:upload/images/ni/2020/08/12/world-asia-china-53746867-175741-100634089.png legacy:upload/images/ni/2020/08/12/world-asia-china-53746867 (1)-175757-1214461615.png

“Шинэ үндэсний аюулгүй байдлын хууль нь энэ улс төрийн үймээн самууныг хүчээр дарах зорилготой нь ойлгомжтой байна гэж хэлмээр байна. Нийт 4 дөрвөн баривчлагдлаа, гэсэн хэдий ч дэмжигчид минь надтай үргэлж хамт байгааг өмгөөлөгчөөрөө дамжуулан сонсож байгаа.” хэмээн Агнес Чоу хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.

legacy:upload/images/ni/2020/08/12/_113906063_gettyimages-1227989413-175826-45309492.jpeg


 

Эх сурвалж: BBC