3D хэвлэмэл хоол нь дэлхий дээрх хүнсний хаягдлыг багасгана

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин 7 сек
00
legacy:resources/images/news/18e39854-e5d1-11ea-8600-abe4f45458c9_972x_055937-2020-08-26-130949-1714339111.jpeg

Тухайн хүнсний бүтээгдэхүүний орц, тэжээллэг чанар болон гаднаасаа ч адилхан харагдах 3D хэвлэмэл хоол нь өндөр, бага насны хүмүүст хамгийн тохиромжтой бүтээл бөгөөд энэ нь цаашдаа их хэмжээний хоолны хаягдлаас ч сэргийлэх ажээ.

legacy:upload/images/ni/2020/08/26/2c1a380c-e5cb-11ea-8600-abe4f45458c9_image_hires_055937-130734-1143083668.jpeg

Зажлах чадваргүй болсон өндөр настангуудад зориулж үхэр, гахайн мах, төмс гэх зэрэг хүнсний ногоонуудыг ч гаргаж авах боломжтой юм. Энэ талаар тус 3D хоол үйлдвэрлэгч Германы Биозүүн компаний судалгааны албаны дарга Бэрта Алварез хэлэхдээ: “Зажлах болон залгих чадвар сулрах нь амтлах, үнэрлэх мэдрэхүйг өөрчилдөг учир энэхүү төсөл нь өндөр настангуудад хамгийн чухал хэрэгцээ болно” гэжээ. Мөн 2030 он гэхэд дэлхий дээрх 65-аас дээш настнуудын хэмжээ одоогийхоос 40 хувиар ихсэх юм. 

legacy:upload/images/ni/2020/08/26/2d732114-e5cb-11ea-8600-abe4f45458c9_972x_055937-130749-1729081821.jpeg

Сингапурын Хүнсний шинэ нээлт болон нөөцийн төвийн ахлах менежер Эвелин Он: Бидний ажиллаж буй 3D хэвлэмэл хоолны төслийн гол зорилго бол хүн өөрт хэрэгтэй тэжээллэгийг өөрөө тохируулан хэрэглэх юм. 

legacy:upload/images/ni/2020/08/26/2b6b50c6-e5cb-11ea-8600-abe4f45458c9_972x_055937-130802-1687145890.jpeg

Мөн бага насны хүүхдүүд хэвлэмэл хоолыг гаднаас хараад идэхгүй байх хэмээн үзэж тухайн хэвлэмэл хоолыг ямар нэгэн хэлбэрт оруулан хийх боломжтой юм. Гэвч тухайн хүнсний нөхцөл байдлаас хамааран хэвлэмэл хоол нь хэлбэрээ алдах магадлалтай. 

legacy:upload/images/ni/2020/08/26/2fd85636-e5cb-11ea-8600-abe4f45458c9_972x_055937-130831-1966001924.jpeg

Тус төсөл дээр ажиллаж буй багийхан 3D хоол хэвлэгч бүхий л кафе, ресторан, зочид буудал зэрэгт ашиглагдаж, хэн ч, хаана ч, хэзээ ч идэхэд бэлэн болно гэдэгт итгэж байгаа аж.

Эх сурвалж: SCMP