The International 10 тэмцээний шагналын сан 34 сая ам.долларт хүрч цахим спортын түүхэнд рекорд тогтоолоо

Дота 2 тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу The International тэмцээний шагналын сан 34,409,000 ам.долларт хүрч өөрийн амжилтаа дахин эвдлээ. (Энэхүү шагналын сан цаашид ч дахин нэмэгдэх боломжтой)
Тус тэмцээн 2011 оноос хойш амжилттай зохион байгуулагдсаар ирсэн ч энэ жил цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон юм. Мөн шагналын сангаа тоглогчдын худалдан авалтаас бүрдүүлдэг онцлогтой учир шагналын сан ямар ч хэмжээгээр өсөх боломжтой юм. Хамгийн анхны тэмцээний шагналын сан 1 сая 200 мянган ам.долларын шагналын сантайгаар эхлэж байсан бол тус тэмцээн 10 дахь жилдээ энэхүү амжилтыг үзүүллээ.
Мөн хамгийн их шагналын сантайгаар зохион байгуулагдсан цахим спортын тэмцээнүүдийн жагсаалтын эхний 6 байрыг The International эзэлж байна.
The International 10 - $34,409,000
The International 9 - $34,330,069
The International 8 - $25,532,177
The International 7 - $24,687,919
The International 6 - $20,770,460
The International 5 - $18,429,613
Fortnite World Cup 2019 (solo) - $15,287,500
Fortnite World Cup 2019 (duo) - $15,100,000
The International 4 - $10,931,103
LoL 2018 World Championship - $6,450,000



