Кристчөрч хотын лалын сүмд халдаж 51 хүн алсан этгээд насаараа шоронд суух ял авчээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/12593856-3x2-xlarge-2020-08-27-172701-2113020059.jpeg

Тус хэргийг үйлдэгч 29 настай Брэнтон Таррант-д Шинэ Зеланд улсын дээд шүүхээс насаар нь хорих (батлан даалтаар ч суллахгүй) ял өглөө. Энэхүү ялыг тус улсад анх удаа өгч байгаа нь энэ ажээ. 

Кристчөрч хотын халдлага нь 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдөр болсон ба Аль Нүр сүмийн мөргөлийн үеэр халдаж, толгойдоо зүүсэн камераараа фейсбүүкт лайв хийж болж буй үйл явцыг бүгдэнг нь харуулснаараа дэлхий дахинг цочролд оруулсан юм.

legacy:upload/images/ni/2020/08/27/_114137375_5aedfe51-7284-4d07-a718-43c0494b098a-172440-1428480860.jpeg

Халдлагат өртөн амиа алдсан хүмүүс

Энэхүү аймшигт үйл явдлыг шүүгчид дүгнэн хэлэхдээ “хүний үнэргүй, балмад” , “энэ гэмт хэрэгт ямар ч ял өгсөн багадна” хэлсэн бол Шинэ Зеланд улсын ерөнхий сайд Жасинда Ардерн “Өнөөдөр террористын нэрийг хэлж, сонсож буй сүүлийн өдөр байгаасай хэмээн найдаж байна” гэжээ.  

legacy:upload/images/ni/2020/08/27/unnamed-172552-1830435591.jpeg

Эх сурвалж: ВВС