Гурван тэрбум тун коронавирусний вакцин гаргахад бэлэн байна

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин 5 сек
00
legacy:resources/images/news/vaccin-covid-2020-09-02-104416-881045337.jpeg

Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран коронавирусний вакцин гарган авч буй  Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн компани хамгийн ирээдүйтэй вакцинуудынхаа нэг болох “AZD1222”-н үйлдвэрлэлийг өргөжүүлэхийг зорьж байна. Гэрээний дагуу компани жил хагасын хугацаанд олон арван сая тун вакцин үйлдвэрлэж, гэрээгээ 2023 он хүртэл сунгаж магадгүй гэнэ.
Мөн Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн компани вакцин гарган авсныхаа дараа үйлдвэрлэлийнх нь хэмжээг гурван тэрбум тунд хүргэх хүчин чадалтай болгожээ. Тус компани урьдчилсан тохиролцооны дагуу 400 сая тун АНУ-д, өөр 400 сая тунг Итали, Нидерланд, Франц, ХБНГУ зэрэг Европын орнуудад, 30 сая туныг Их Британид нийлүүлэхээр болжээ. Хөгжиж буй орнуудад компани 1 тэрбум гаруй тунг нийлүүлэх төлөвтэй байгаа юм. “AstraZeneca” компани даваа гарагт вакцины туршилтын гуравдугаар үе шатыг эхлүүлсэн бөгөөд энэхүү туршилтад Америкийн 30 мянга орчим иргэн оролцох юм.

Дэвсгэр мэдээ:                                                                                                                                            Хэдийгээр коронавирусийн эсрэг вакцин бэлэн болоогүй байгаа ч дэлхий даяар нийтдээ 5.7 тэрбум тун вакциныг улс орнуудын засгийн газрууд урьдчилан захиалжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн анхны коронавирусийн эсрэг вакциныг бүртгэж авснаа зарласан бол АНУ вакцин бүтээх төслүүдийг дэмжихийн тулд нийтдээ $10.9 тэрбумыг төсөвлөсөн байна. Бразил улс 100 сая тунг “AstraZeneca” компанид захиалсан бол Хятадын “Sinovac” компаниас 120 сая тунг авахаар гэрээ байгуулж, туршилтыг нь Бразилд эхлүүлжээ.

С.Хонгорзул