Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Amazon” компанид дроноор ачаа хүргэхийг зөвшөөрчээ
00

АНУ-ын иргэний агаарын тээврийн удирдах газраас “Amazon” компанид дроноор ачаа хүргэхийг зөвшөөрчээ. Энэ үүргийг “Amazon”-ы эзэмшдэг “Prime air” компани гүйцэтгэх аж. Үүнээс өмнө энэ төрлийн зөвшөөрлийн хоёр компанид өгсөн гэнэ.
Эхнийхийг нь “Google”-ийн охин компани болох “Alphabet” холдингийн эзэмшдэг “Wing aviation”, хоёр дахийг нь олон улсын буухиа шуудангийн үйлчиггээ үзүүлдэг UPS компанийн салбарт олгожээ.



