Вакцины асуудлаарх түншлэлд 76 чинээлэг орон нэгджээ

Коронавирусний вакциныг гарган авсны дараа бүх улс оронд шударгаар хуваарилах зорилготой олон улсын COVAX механизмд нийт 76 чинээлэг орон нэгджээ. Энэ тухай Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбооны /GAVI/ тэргүүн Сет Беркли мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Одоогоор өндөр орлоготой болон дунджаас дээгүүр орлоготой 76 улс энэ механизмд оролцохоо мэдэгдсэн бөгөөд холбоонд оролцогчдын тоо нэмэгдэнэ гэж бид найдаж байна” хэмээжээ.
Мөн “COVAX”-н зохицуулагчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбоо /GAVI/ болон тахлын бэлэн байдлын шинэчлэлийн эвсэлтэй /CEPI/ хамтран нэвтрүүлсэн энэхүү механизмд нэгдэх асуудлаар Хятадтай яриа хэлэлцээ хийж байгаа аж. “Хятад энэ талаарх асуудалд нааштай байгаа ч бид одоогоор зохих хэлэлцээрт гарын үсэг зураагүй” гэжээ.
Дэвсгэр мэдээлэл: “COVAX” олон улсын санаачилгад АНУ оролцох сонирхолгүй байгаа тухай Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн байна. Их Британийн “Financial Times” сонины мэдээлснээр, олон улсын компаниудтай хоёр талт гэрээ хийхийг илүүд үзэж буй чинээлэг орнууд хөтөлбөрт хамрагдах гэж яарахгүй байгаатай холбоотойгоор ДЭМБ “COVAX” механизмыг хэрэгжүүлэх хугацаагаа хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн аж. Тийнхүү энэ механизмд нэгдэх боломжтой эцсийн хугацааг 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 18-н болгож хойшлуулсан байна.
С.Хонгорзул



