“Netflix” зарим контентоо ҮНЭГҮЙ үзүүлэхээр болжээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/Netflix-2020-09-04-115632-670431773.jpeg

"Netflix" стриминг үйлчилгээ нь үнэ төлбөргүй кино болон цувралуудтай тусгай цэс танилцуулжээ. Ингэснээр одоо "Stranger Things", "When They See Us", "Elite", "Our Planet" болон бусад цувралын эхний ангиуд, түүнчлэн Сандра Баллокийн "Bird Box" триллер, Адам Сэндлер, Женнифер Энистон нарын тоглосон "Murder Mystery" инээдмийн кино, "Boss Baby" анимэйшн зэрэг контентыг үнэ төлбөргүй үзэх боломжтой боллоо. Ингээд ч зогсохгүй шинэ цэс доторх контентууд тогтмол шинэчлэгдэхээр болсон байна.

legacy:upload/images/ni/2020/09/04/Bird-Box-Netflix-Film-Preview-115557-1590762600.jpeg

Хэрэглэгчид үнэгүй кино болон цувралуудыг үзэхийн тулд заавал Netflix-д бүртгүүлэх шаардлагагүй ч зарим хязгаарлалтууд тогтоожээ. Тухайлбал, энэхүү шинэ цэс нь зөвхөн компьютер дээрх “Netflix”-ийн веб хувилбар болон “Android” төхөөрөмжүүд дээр нээлттэй байх гэнэ.

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                      Netflix энэхүү маркетингийн бодлогыг ашиглан шинэ хэрэглэгч татах зорилготой байгаа тухайгаа хуваалцжээ. Сонирхуулахад энэ арга барилыг HBO болон Showtime сувгууд хэрэгжүүлдэг билээ.

С.Хонгорзул