Фэйслүүк: Шинэ улс төрд хөтлөгч П.Наранбаярын фото түүх

Facelook
adminУнших: 4 мин 29 сек
300
legacy:resources/images/news/Naranbayar Cover-2020-09-09-104005-1625117155.jpeg

Олны танил хүмүүсийн амьдралыг ховор нандин зургуудаар нь өгүүлэх "Facelook" булангийн ээлжит дугаарт ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга Пүрэвсүрэнгийн Наранбаярыг онцолж байна. 

legacy:upload/images/ni/2020/09/09/1.1-101110-1670173726.jpeg

1. П.Наранбаяр. Дөрвөн хүүхэдтэй айлын хоёр дах нь. Онгоцонд төрөх шахаж, газардангуут нисэхийн гал командын машинаар хоёрдугаарт эмнэлэгт хүргүүлж хүн болжээ.

legacy:upload/images/ni/2020/09/09/006-101231-1286820922.png

2. Эмчийн гэр бүл. Түүний эцэг, эх хоёулаа эмч. Аав Пүрэвсүрэн Хөвсгөл аймгийн Баянзүрх сум, ээж Туяамаа Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул. Хүүхдийн эмч нар хөдөө томилогдсон тул Наранбаярын хүүхэд нас хөдөө өнгөрчээ.

legacy:upload/images/ni/2020/09/09/3-101343-1018907449.jpeg

3. Тэднийх 8 настайд нь Улаанбаатарт ирж Наранбаяр хотын хүүхэд болов. Түүний бага нас Баянхошуунд өнгөрчээ. “80-аад оны сүүлээр Баянхошуунд ус, бохир, цахилгаан, дулааныг нь шийдсэн амины орон сууц байгуулна гэж зээл олгож байсан. Гэвч төр засаг солигдоод энэ ажил зогссон” гэж ярив. Хэрвээ энэ ажлыг үргэлжлүүлсэн бол Улаанбаатар хотын гэр хорооллын асуудал нэлээд олон жилийн өмнө шийдэгдэх байсан гэж харамсана.  

legacy:upload/images/ni/2020/09/09/2-101510-557237257.jpeg

4. Сурагч Наранбаяр. Нийслэлийн 24-р сургуулийн нэгдүгээр ангид элсэхдээ аль хэдийн уншаад сурчихсан байлаа. Гэвч түргэн уншлагын тэмцээнд сандарч гацан сүүл мушгижээ. 10 дугаар ангид орох хүртлээ уралдаан тэмцээнд одтой байгаагүй нь гүн шокнийх гэнэ.

legacy:upload/images/ni/2020/09/09/4-101547-1178597100.jpeg

5. Арван жилийн ангийнхантайгаа. Хоёрдугаар эгнээний захад зогсох хөөрхөн охиныг таньж байна уу. Их сургуульд ч нэг ангид сурсан П.Анужин.

legacy:upload/images/ni/2020/09/09/NaBayar5-151254-924146708.png

6. Оюутан нас. Хичээлээ ч хийж, тоглоомонд ч донтож, хоол эргүүлж явсан үе.

legacy:upload/images/ni/2020/09/09/6-101710-642222870.png

7. П.Наранбаяр МУИС-ийн ОУХДС-ийг төгссөн баяр дээр. Дипломын ажил нь сайшаагдсан Гэрэлтөв найзынхаа хамт ГХЯ-нд ажилд орохоор очиход “танилгүй бол яв даа” гэсэн хариу авчээ. Төр засаг зөв ажиллахгүй байгааг анх удаа мэдэрсэн мөч гэв.

legacy:upload/images/ni/2020/09/09/7-101743-756427231.png

8. Япон улсад гадаад оюутнууд, мөн ирээдүйн эхнэр Туулын хамт. Магистр, докторын судалгаа болон ажлын айлчлалаа тооцвол Япон Улсад найман жилийг өнгөрүүлжээ.

legacy:upload/images/ni/2020/09/09/8.1-101809-522946566.jpeg

9. Наранбаяр найз бүсгүй Туулын хамт. Түүнтэй Японд очсон анхны өдрөө тун хөгтэй байдлаар танилцжээ.

legacy:upload/images/ni/2020/09/09/9.1-101848-1991123365.jpeg

10. Анхны хүүхдээ тэвэрч буй залуухан эцэг.

legacy:upload/images/ni/2020/09/09/10-101907-1319400163.jpeg

11. Гэр бүл. Наранбаяр хүүхдүүдтэйгээ тоглох дуртай, энэ бол чанартай цаг гэж хэлнэ.

legacy:upload/images/ni/2020/09/09/11-102023-1329707354.jpeg

12. Төрийн албанд зүтгэсэн он жилүүд. Наранбаяр Байгаль орчны яам, Японы Экологийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд 9 жил мэргэжилтнээс газрын дарга хүртэл ажиллав.

legacy:upload/images/ni/2020/09/09/12-102042-671761753.jpeg

13. “Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд мундаг залуус ажиллаж байсан. Даанч засаг солигдоод бүгд ажилгүй болсон. Энэ бол төр засаг шударга ажиллахгүй байгааг ойлгуулсан хоёр дахь том тохиолдол” гэв.

legacy:upload/images/ni/2020/09/09/14-102120-1280875725.png

14. Академик эрх чөлөөний өлгий Киотогийн Их Сургуулийн бэлгэдэл модны өмнө. Японы Киотогийн Их Сургуульд эрх зүйн магистрын зэрэг хамгаалав. Судалгааны ажлын сэдэв нь “Япон, Монгол хоёр улсын төрийн албаны дэвших тогтолцооны харьцуулсан судалгаа”.

legacy:upload/images/ni/2020/09/09/15-102148-1831434633.jpeg

15.Японд тэтгэлэгтэй суралцсан учраас хожим нь олон монгол оюутныг тэтгэлгээр суралцахад нь тус дэм болохыг зорив. “Шинэ Монгол-Мабүчи” тэтгэлгийн санг үүсгэн байгуулж 150 гаруй оюутанд 500 мянган ам.долларын тэтгэлэг олгожээ. Тэд барьцаагүй, хүүгүйгээр зээлээд ажилд орсны дараа тэтгэлгээ төлдөг байна.

legacy:upload/images/ni/2020/09/09/Naranbayar Books-103415-640226979.jpeg

16. П.Наранбаярын зарим бүтээлүүдээс. Японд суралцаж байх үеэсээ Монголын түүх, угсаатны зүйн чиглэлээр япон хэл дээр бичигдсэн зохиол, бүтээлийг сонирхон судалж, орчуулж эхэлжээ. Түүний орчуулсан, бичсэн бүтээлүүдийн сэдэв, чиглэл нь түүх, угсаатны зүй, улс төр, олон улсын харилцаа, боловсрол, уран зохиолын өргөн салбарыг хамардаг.

legacy:upload/images/ni/2020/09/09/17-102251-1642776008.png

17. Наранбаярын хобби шатар тоглох, шувуу ажиглах мөн хөлбөмбөгийн фанат.

legacy:upload/images/ni/2020/09/09/18-102319-1340333301.png

18. Саарал ордны өмнө нийслэл хотоо танилцуулж буй энэ залууг боловсрол, мэдлэг өндөр гэдэг. Наранбаяр хятад, япон, англи, орос хэлтэй. Төрийн захиргаа, олон улс судлал, эрх зүйн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалжээ.

legacy:upload/images/ni/2020/09/09/101206362_2864644096990965_8959157614583742464_o-102346-309687971.jpeg

19. П.Наранбаяр “Шинэ Монгол” сургуулийн захирлаар 8 жил ажиллажээ. Ж.Галбадрах захирал түүнийг хамгийн ихээр үнэлдэг, дэмждэг хүмүүсийн нэг. Нэг түүх үүнийг батална. “Наранбаяр өнгөрсөн сонгуульд нэр дэвшихдээ 3 нэгдсэн уулзалт хийсний хамгийн сүүлийнхийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийхээр цаг авсан байв. Гэвч эрх баригчид Ковид-ийг далимдуулан өгсөн зөвшөөрлөө урьд өдөр нь цуцлав. Олон хүн ирэх тул уулзалтаа хэрхэхээ шийдэхэд хэцүү байлаа. Галбадрах захирал тэр орой нь сургуулийнхаа төмөр хашаануудыг тасдаж зай гаргаад Шинэ Монголын өмнө олон мянган дэмжигчидтэйгээ нэгдсэн уулзалтаа хийсэн байдаг. Тухайн үед Наранбаярыгаа дэмжих сэтгэл байхад төмөр хашаанууд юу юм бэ гэж хэлж байв”.

legacy:upload/images/ni/2020/09/09/Capture-102439-77793901.jpeg

20. Сургуулийн цагдаа захирал. Наранбаяр өөрийнхөө ээлжин дээр сургуулийн цагдаа хийж буй энэ зураг хэдэн жилийн өмнө сошиалаар их явсан. “Захирал хүн гэхээрээ өрөөнийхөө хойморт шигдээд, ажилчдаа загнаад сууж байх уу. Үгүй. Тэдэнтэй ярилцаж, ойлголцож, хамтардаг байх ёстой” гэж нэгэн нэвтрүүлэгт ярьж байв. Тэр захирлаар ажиллах 8 жилдээ өглөө бүр эрт ирж, сурагч, багш нэг бүртэй мэндэлж, ярилцдаг заншилтай байв.

legacy:upload/images/ni/2020/09/09/118716766_1032840163853203_67940140963529623_n-111134-1471177855.jpeg

21. Боловсролын салбарт ажиллахдаа эрх баригчдын шийдвэр тогтворгүй, хүнээ бодоогүй байсныг биеэр ойлгосон нь улстөрд орох бас нэг шалтгаан болжээ.

legacy:upload/images/ni/2020/09/09/т-102626-690649868.jpeg

22. Улстөрч Наранбаяр. Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ Монголд байгаагүй зарчмаар ажилласан. Зах, дэлгүүр, гэр хороолол, гудамжаар алхан мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сонгогочдынхоо санаа бодлыг сонсож байлаа. Гэрэл зургийг Э.Ганзориг. 

legacy:upload/images/ni/2020/09/09/103745225_2902448176543890_9012617593386379200_o-103642-618606632.jpeg

23. Нүсэр бус төсөр. Энэ бол түүний үзэл баримтлал. Тиймээс их мөнгө, цаас үрж, зузаан сэтгүүл гаргасангүй. Сонгуулийн сурталчилгаандаа ийм сонин хэвлүүлсэн байдаг.

legacy:upload/images/ni/2020/09/09/118837114_711388542778021_8587040534988868816_n-111159-1461223848.jpeg

24. Ялагдал, итгэл, хариуцлага. 27 мянга гаруй санал авч, хоёр мянган хүний саналаар ялагдав. Гэхдээ маргааш нь сонгогдож чадаагүйдээ уучлал гуйж тойргуудаараа явлаа. “Надад итгэн дэмжсэн таны итгэлийг алдаж сонгогдож чадсангүй, уучлаарай” гэв.

legacy:upload/images/ni/2020/09/09/104447848_3710753668939810_6220450937129131496_o-103556-1061851470.jpeg

25. Харьцуулалт. Сонгуулийн дараа тэдний боловсрол, хандлагын ялгааны тухай яриа сошиалын од сэдэв болов.

legacy:upload/images/ni/2020/09/09/105591477_2924681827653858_2976035143364322130_o-103514-1341031859.jpeg

26. ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга. Тэр улстөрд шинэ салхийг авчирна итгэдэг.

Хуваалцах:300

СЭТГЭГДЭЛ (30)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • S
    Suvdaa6 жил өмнө

    Mash sain

  • З
    Зочин6 жил өмнө

    Хамгийн сүүлиин харьцуулалт хэнд хэрэгтэй юм бэ.

  • З
    Зочин6 жил өмнө

    Би БЗД-ийн сонгогч. Парламентын сонгуулиар тойрогтоо нэр дэвшигчдийн ФБ-ийг олоод бүгд рүү нь чат бичсэн. Хэн нь ч хариулаагүй. Харин Наранбаяр манай хороон дээр уулзалт хийхдээ мэдэгдэнэ гээд дугаар тэмдэглэж авсан. Уулзалтын өмнөх өдөр над руу залгаж мэдэгдсэн. Маш их баярлаж билээ. Тэгээд л ийм хариуцлагатай, сэтгэлтэй, хүнээ хайрладаг хүмүүс улстөрд олон гараасай гэж хүссэн.

  • С
    Сонгох л хэрэгтэй6 жил өмнө

    Сайхан нийгэмд ирээдүйгээ үлдээе гэвэл сонго до,түүнээс энэ залууд илүү харж билүү долоох ямар ч хүсэл шаардлага байхгүй.Бүх цаг үед сайхан зүйлийг бодож харж ярьж явдагийг нь мэдэх хүн

  • У
    Ууганаа6 жил өмнө

    Наранбаяр багшийн удирдлага доор 8 жил ажилласан. Жинхэнэ удирдагч хүн гэж ямар хүн байх ёстойг маш тод томруунаар харуулсан хүн. Багшийг нэг удаа уурлаж, чанга дуугаар ярьж байхыг хараагүй. Маш тайван, цараатай, холч ухаантай хүн. Ийм удирдлагатай байсандаа би үргэлж бахархаж явах болно. Ер нь их юм мэддэг, чаддаг хүн ихээ энгийн байдаг юм байна лээ. Түүнээс үүнийг л олж харсан даа. Бардам, хоосон толгойтой, цээжээ дэлдсэн удирдагчдаас тэр өөр ЖИНХЭНЭ УДИРДАГЧ, МАНЛАЙЛАГЧ ХҮН ДЭЭ.

  • D
    deegii6 жил өмнө

    Энх-Амгалан хаан гэдэг түүхийн номыг уншсан. Маш сайхан орчуулгатай сонирхолтой ном байсан. Япон Монголч эрдэмтний судалгааны ном.

  • З
    Зочин6 жил өмнө

    Үнэхээр мундаг.Ийм л хүмүүсээ төрдөө зүтгүүлмээр байна.Дэмжээрэй гэж уриалж байна.

  • З
    Зочин6 жил өмнө

    amjilt

  • Д
    Далай6 жил өмнө

    Үнэхээр гоё энгийн хэрнээ сайхан ярилцлага болжээ ийм сайхан хүнтэй нэг дэлхийд амьдарч байгаадаа баяртай байна. Итгэлтэй, Зоригтой, Тууштай гэж боддог тийм учраас удахгүй УИХ д очиж хийх зүйлээ хийнээ гэж итгэж байна. Ubn mash ih bayrlalaa

  • А
    Аав нь6 жил өмнө

    Аав нь яалтачгүй хятад цусны хүн гэхдээ одоо яая гэхэв

  • Н
    Н. С6 жил өмнө

    Монголын боловсролд шинэ дэвшил авч ирнэ гэж итгэж байна.

  • G
    Gg6 жил өмнө

    Aav n saihan hun biidee

  • З
    Зочин6 жил өмнө

    шинэ улстөр хийж байгаа, таалагдаж байгаа. хонгилын үзүүрт гэрэл.

    • С
      соёлоо6 жил өмнө

      ээж нь ч гэсэн

      • З
        Зочин6 жил өмнө

        Uuchlaarai aav ni tsever mongol hun neg nutgiin humuus medelguidee

      • З
        Зочин6 жил өмнө

        Хятад гэж гүжирддэг хар пр өнгөрөөд удаж байна.

      • З
        Зочин6 жил өмнө

        Тийм байхаа, яаж ч харсан Хятад хүний алхаа гишгээ нүүр царай л харагдаад байдгийм. Суурь үзэл нь уг нь их зөв бололтой, түүндээ дөрөөлөөд дээшээ л авираад бгаа хүн дээ, тагнуул нтр биш л байгаасай билээ дээ.

      • Х
        Хуц аав нь6 жил өмнө

        Битгий улин хуцаж, хонин жороол муу хар новш чинь чиний үр хүүхдийг улаан уаым Монгол байсаар баытхл Хятад гээд байвал яахав мал минь??!!!

      • З
        Зочин6 жил өмнө

        Хүн гүтгэх хуультай шүү. Битгий юу ч мэдэхгүй байж дураараа бурж бай. Чамайг өөрийг чинь хятад гэвэл яах уу. Хятад хэлтэй болохоор хятад хүн юмуу. Хэлж буй зүйл тань таны боловсролын түвшинг харуулж байна.

      • З
        Зочин6 жил өмнө

        Боловсрол мэдлэг, туршлага , хөдөө хотын гээд бүхийл амьдралын зах зухыг мэддэг хүн бнаа. Улс төрд хол явах хүн ! Дэмжинээ!

  • З
    Зочин6 жил өмнө

    Мундаг эмч аавын хүү!

  • У
    Уянга6 жил өмнө

    Пүрэвсүрэн эмчийн хүү байжээ. Маш ухаалаг залуу. Олон оновчтой шийдвэр гаргах улс төрч гэж хүндэлдэг. Хотын дарга болно гэж итгэж байна.

  • Г
    Ган6 жил өмнө

    Ийм үалууг сонгохын оронд шатар тоглохоос өөр юм мэддэггүй, амьдралаас тасарчихсан тэнэг авгай саранчимэгийг сонгосон малнууд хохь чинь эээ. 4 жил зовж байхдаа таарсан тэнэгүүд. Наранхүүгийн эгч гэхээр ямар л олигтой юм байв гэж тэр саранчимэг.

  • З
    Зочин6 жил өмнө

    за тэгээд гарч ирээд зангаа хувиргаад пид пид үсрээд эхлэвээ дэмжнээ

    • З
      Зо6 жил өмнө

      Яг шүү бүүр харамсаад бгаа. Саранчимэг 4жил юу хийсэн болоо

    • З
      Зочин6 жил өмнө

      yg zub

  • З
    Зочин6 жил өмнө

    Тэнэг л ярилцлага өгч байналээ

  • З
    Зочин6 жил өмнө

    баянхошуунд өссөн юм байна хотын дарга болохд яг болно. Хорвоогийн бүх өцгийг харсна хүн байна.

  • M
    M6 жил өмнө

    Yamar ch huniig hun gj hundetgej huleen awch haritsdag hun dee!

  • З
    Зочин6 жил өмнө

    Mundag zaluu