FACELOOK: “Эрдэс” хотын эсрэг хүн буюу Oi энтертайнментийн “ТУЛГЫН ЧУЛУУ“ Б.Болорчулуун

Facelook
AltanzagasУнших: 3 мин 5 сек
00
legacy:2024/09/454өө.jpg

Ubn.mn сайтын бэлтгэн хүргэдэг FACELOOK булангийн энэ удаагийн зочноор Монголын кино урлагт цахиур хагалж, өөрсдийн өнгө төрхийг бүтээж байгаа Oi энтертайнментийн "Тулгын 3 чулууны нэг" жүжигчин Б.Болорчулуун оролцлоо. Түүнийг үзэгчид "No Rules" олон ангит киноны Билэгтийн дүрээр сайн таних бөгөөд Oi энтертайнментийн уран бүтээлчид тун удахгүй "III дахь цохилт" УСК-гоороо үзэгчидтэйгээ дахин уулзах гэж буй юм.

legacy:Jujigcjin bolorchuluun oi/б1.jpg

Oi энтертайнментийн жүжигчин Б.Болорчулуун нь 1990 онд төрсөн. Айлын бага хүү юм. Тийм ч учраас тэрбээр багаасаа эрх өсжээ.

legacy:Jujigcjin bolorchuluun oi/б2.jpg

Түүний аав н.Буд нь цэргийн хүн бол ээж нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Тэрбээр 4 эгч, 1 ахтай бөгөөд ах нь аавынхаа мэргэжлийг өвлөн авсан байна. Харин Б.Болорчулуун нь багаасаа урлагийн мэдрэмжтэй, урлагт хайртай хүүхэд байсан учраас СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцжээ.

legacy:Jujigcjin bolorchuluun oi/б3.jpg

Б.Болорчулуун нь СУИС-ийн оюутан байхдаа "Мөрөөдлийн театр"-ын бүтээл "Миний нууц хүү" жүжигт тоглохоор шалгалт өгөн тэнцэж, тус жүжигт тоглосон байна. Улмаар тус продакшнд 5 жил ажиллажээ.

legacy:Jujigcjin bolorchuluun oi/б4.jpg

"Oi entertainment"-ийн уран бүтээлүүд дундаас үзэгчдийн сэтгэлд хамгийн их хоногшсон уран бүтээл бол Хүсэл МУСК. Энэхүү кино нь анд нөхдийн үерхэл нөхөрлөлийн үнэ цэнийг илэрхийлсэн болоод ч тэр үү одоо ч үзэгчдийн шимтэн үзэх дуртай уран бүтээл байгаа юм. Түүнээс гадна Oi энтертайнментийн Ерөнхий найруулагч Р.Эрхэмбүрэн зөвхөн "Хүсэл" МУСК төдийгүй бусад бүхий л уран бүтээлдээ анд нөхдийн үерхэл нөхөрлөл, үнэнч байдал, бусдын төлөө гэх сэтгэлийг шигтгэж өгөхийг зорьдог талаар тэрбээр ярьсан юм.

legacy:Jujigcjin bolorchuluun oi/б5.jpg

Жүжигчин Б.Болорчулуун "Мөрөөдлийн театр"-аас гарсныхаа дараа дэлхийн кино урлаг тэр дундаа Хятадын кино урлагийг илүүтэй сонирхож, өөрийн эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлэхээр БНХАУ-ын Бээжин хотыг зорьсон байна. Тэрбээр, Азийн номер 1 сургууль болох "Бээжин академи"-д суралцсан талаараа бидэнтэй хуваалцсан юм.

Түүнийг сургуулиа төгсөх жил Найруулагч Р.Эрхэмбүрэн болон жүжигчин Т.Нямдорж нар ирж сургуультай нь танилцаж байжээ. Тэрбээр дээрх зургандаа хайртай гэх бөгөөд "Бээжин академи"-ийн музейд кино урлагийн салбарын томоохон шагналуудыг Oi энтертайнментийн тулгын 3 чулуу гар, гартаа барин зургаа татуулсан байна.

legacy:Jujigcjin bolorchuluun oi/б6.jpg

Oi энтертайнментийн уран бүтээлүүдийг байр эзлүүлбэл эхний гуравт жагсах тэр ч бүү хэл цахиур хагалах кино бол яах аргагүй "No Rules" ОАК. Бас жүжигчин Б.Болорчулууныг ямар чадварлаг, харизматай уран бүтээлч гэдгийг нь тус киноны "Билэгт"-ийн дүрээс харж болно.

legacy:Jujigcjin bolorchuluun oi/б7.jpg

Б.Болорчулуун "No Rules 2 кино үзэгчдэд хүрсний дараа Францаас нэгэн үзэгч маань холбогдож нэгэн илгээмжийг илгээнэ гэсэн юм. Тэгээд тухайн үед ямар бэлэг ирэхийг нь асуутал Б.Болорчулуунд биш "No Rules"-ийн Билэгтэд илгээж байгаа юм гээд хориотой барааны зураг илгээсэн. Тэр үед нь тухайн бэлгийг хүлээж авахгүй гэдгээ хэлээд, үзэгчид уран бүтээлчийг тухайн дүрээр нь хүлээж авч, хэт дотор нь ордог юм байна гэж бодож байлаа" хэмээн бидэнд ярьж байлаа.

Магадгүй энэ нь түүнийг дүрээ тийм л үнэмшилтэй бүтээснийг нь илтгэх болов уу.

legacy:Jujigcjin bolorchuluun oi/б8.jpg

"No Rules" ОАК нь "Oi энтертайнмент" болон "Voo"-ийн хамтын уран бүтээл юм. Энэхүү кино үзэгчдийн хүртээл болсныхоо дараа Voo дээрх хамгийн их үзэлттэй киногоор шалгарч, шагнал хүртэж байжээ. Түүгээр ч зогсохгүй "Номер 1" ОАК ч бас "Nomadia pictures" дээрх хамгийн их үзэлттэй киногоор шалгарч байжээ.

legacy:Jujigcjin bolorchuluun oi/б9.jpg

Жүжигчин Б.Болорчулууны хувьд ажиллаж байсан дүрүүдээс нь хамгийн хэцүү нь "Номер 1" ОАК-ны Алдарын дүр байсан гэнэ. Угтаа үзэгчдийн нүдээр "No Rules" киноны Билэгтийн дүр мэт боловч Алдарын мэдрэмж, характер, нүдний харц зэргээс эхлээд бүхий л үйл хөдлөл, дотоод мэдрэмжийг гаргахад хэцүү байсан гэнэ.

legacy:Jujigcjin bolorchuluun oi/б10.jpg

Тун удахгүй "Oi энтертайнмент" бүрэн хэмжээний УСК-оо бүх кино театрын дэлгэцнээ амилуулах гэж байна. Энэхүү кино бол "III дахь цохилт" МУКС. Тус кинонд жүжигчин Б.Болорчулуун ямар дүр бүтээсэн нь одоо ч нууцлаг хэвээр байгаа бөгөөд үүний хариултыг мэдэхийг хүсвэл энэ сарын 27-ны өдрөөс эхлэн бүх кино театрын дэлгэцнээ цацагдах "III дахь цохилт" МУСК-оос үзээрэй.