FACELOOK: Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын галын зээ, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг

Facelook
AltanzagasУнших: 1 мин 57 сек
70
legacy:2025/01/лү1 (9).jpg

Ubn.mn сайт FACELOOK булангийнхаа энэ удаагийн зочноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Сүрэнжавын Лүндэгийг урьж оролцууллаа. Тэрбээр Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав агсны галын зээ гэдгээр нь хүмүүс сайн танина.

legacy:lundeg yronhiilogchiin tuslah/лү1.jpg

Сүрэнжавын Лүндэг нь 1982 онд Нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Төв аймгийн хуучнаар Авдарбаян сум буюу одоогийн Баян, Сэргэлэн сумын уугуул. Төрсөн цагаасаа хойш эмээ, өвөө дээрээ өсөж, эмээ өвөөгийнхөө хайранд эрхэлж өсжээ.

legacy:lundeg yronhiilogchiin tuslah/лү1 (1).jpg

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай галын ганц зээгээ эрдэм мэдлэгтэй бас хүмүүжил сайтай болгон өсгөхийн зэрэгцээ 6 настай байхад нь 29 дэх Хамба Д.Чойжамцад шавь оруулж, Төвөд хэл заалган, буддын шашин судлуулж байсан түүхтэй.

legacy:lundeg yronhiilogchiin tuslah/лү1 (2).jpg

С.Лүндэг нь 1989-1999 онд Нийслэлийн 52 дугаар сургууль, 2000-2004 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерын техник, менежментийн сургуулийг төгссөн.

legacy:lundeg yronhiilogchiin tuslah/лү1 (5).jpg

Их бичгийн хүний өвөр дээр эрхэлж, эрдэм номд дурлан өссөн тэрбээр чамгүй бичих ур чадвар сайтай нэгэн. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн аливаа арга хэмжээ, баяр ёслолд хэлэх үг, мэндчилгээг бэлддэг аж. Мөн Ш.Сүрэнжав гуай зээ хүүдээ Монголын төдийгүй дэлхийн утга, уран зохиолыг системтэйгээр уншуулж сургасан тул "Багаасаа шилдгүүдийн ном, товхимлыг уншиж өссөн учир өөрийгөө шүлэг уран зохиол бичихдээ голдог болсон" тухайгаа ч ярьж байв.

legacy:lundeg yronhiilogchiin tuslah/лү1 (6).jpg

Тэрбээр, Англи, Япон хэлтэй. АНУ-ын Страйерийн их сургууль, Япон улсын Саппорогийн их сургуулиудад суралцан төгсжээ.

legacy:lundeg yronhiilogchiin tuslah/лү1 (3).jpg

Өвөөгийнхөө уран бүтээл, шүлэг яруу найргийг хойч үедээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Шаравын Сүрэнжав санг үүсгэн байгуулж, Тэргүүнээр нь ажилладаг.

legacy:lundeg yronhiilogchiin tuslah/лү1 (8).jpg

2019-2020 он солигдох мөчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээний үеэр нэгэн хүү найтааж буй бичлэг цахим орчинд тархаж, Монголчуудын хайр, хүндлэлийг хүлээгээд амжсан. Тэгвэл тэр бяцхан жаал С.Лүндэгийн дунд хүү юм.

legacy:lundeg yronhiilogchiin tuslah/лү1 (7).jpg

Эхнэр Д.Уранбилэг нь Японд боловсрол эзэмшсэн, “ХАР АВДАР" бестселлер номын зохиолч. Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал.

legacy:lundeg yronhiilogchiin tuslah/лү1 (4).jpg

С.Лүндэгийн намтраас дурдвал,

2006-2009 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,

2010 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх,

2010-2011 онд Монгол Ардын намын даргын туслах,

2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын Шадар туслах,

2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслах,

2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж,

2021 оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ахлах зөвлөхөөр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Түүний оролцсон FACELOOK булангийн видео ярилцлагыг өнөө орой Ubn.mn пэйж хуудсаар хүлээн авч үзээрэй.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 жил өмнө

    Галын зээ гэж бичсэн бна, хэл соёлоо жоохон судал

  • З
    Зочин2 жил өмнө

    намтрыг нь харвал насаараа туслах хийж уүнх барьж явсан, мэндчилгээ зэрэгхэн бичсээр УИХ ын гишүүн санаархаж гэнэ. Сүрэнжав гуай дэвших гэж байгаа биш. болимоор юм,

  • З
    зочин2 жил өмнө

    Сүрэнжавын зээ хүү юмуу, Сүрэнжавын хүү нь юмуу, учир нь олдохгүй байна.Зээ хүү нь юм бол Сүрэнжавын охины хүүхэд баймаар гэтэл Сүрэнжавын Лүндэг гэхээр хүү нь юм шиг, бичигч ялгааг нь олсонгүй дээ.

    • Z
      zochin2 жил өмнө

      uwuuguuruu owoglodog l ym bishuu jaahan bodooch

  • З
    Зочин2 жил өмнө

    БЗС-аас зээл авч сурсан ч англиар ярьж чаддаггүй. Зээлээ төлөөч.

  • З
    Зочин2 жил өмнө

    Цагдаагийн хүчээр жагссан залуусыг шоронд хийдэг дарангуйлагч гэсэн энэ сда.

  • Х
    Хн2 жил өмнө

    Тэр Сүрэнжав чинь Чойномын шүлгүүдийг хуссан өвгөн. Зөнөөд Цогзолмаад хайр зарлаад балайрч явдаг байсан өвгөн..