Онцгой байдлын 64 алба хаагч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмшиж, гэрчилгээгээ гардан авлаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/r73jsq_imported_image_x974-2020-10-16-091011-552500977.jpeg

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран “Эмнэлгийн зааварлагч бэлтгэх” сургалтыг энэ сарын 5-15-нд зохион байгууллаа. 

legacy:upload/images/ni/2020/10/16/sq0je0_imported_image_x974-090902-1894512045.jpeg

Арав хоног үргэлжилсэн тус сургалтад Үндэсний аврах бригад, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр анги, Зэвсэгт хүчний анги, байгууллагын нийт 64 алба хаагч хамрагдаж гэрчилгээгээ гардан авлаа. 

legacy:upload/images/ni/2020/10/16/mxucp9_imported_image_x974-090835-625123596.jpeg

Алба хаагчид гамшгийн үед эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлэх чадвар эзэмшиж, эмнэлгийн зааварлагчаар бэлтгэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

legacy:upload/images/ni/2020/10/16/amxlgy_imported_image_x974-090947-788996529.jpeg