Халдвар илэрсэн автобусны жолооч гурван өдөр ажлаа хийжээ

Нийгэм
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/awtuus.jpeg

Урьд шөнө тусгаарлалтад байсан нэгэн автобусны жолоочийн Ковид 19-ийн давтан шинжилгээний хариу эерэг гарлаа. Тус жолооч нь Зорчигч тээврийн нэгтгэлийн ажилтан бөгөөд түүнээс халдвар илэрсэнтэй холбоотойгоор НОК хуралдсан юм. Тус компанийн ажилчдыг урьд шөнө шинжилгээний хариу гарсан даруйд ажил дээр нь хорьсон. Тэгвэл өнөө шинжилгээнд хамруулах ажил эхлээд байна.

Тус жолооч нь дотоодод тархсан халдварын анхдагч жолооч Д-гийн ойрын хавьтал болох бариачийн ойрын хавьтал. Тэрбээр энэ сарын 25-нд тухайн айлд зочилжээ. Үүнээс хойш гурван өдөр ажилдаа гараад байхад нь тандалт хийж энэ сарын 1-нд тусгаарлаад байсан аж.