Дархан-Уул аймагт "нэг иргэн-нэг өрх" шинжилгээний хариу гарч дуусчээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/21-р сургууль Ковид шинжилгээ/8.jpg

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэлэхдээ "Дархан-Уул аймгийн хэмжээнд Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар "Нэг иргэн-нэг өрх" шинжилгээний хариу бүрэн гарч дууслаа.

Өнгөрсөн хугацаанд хийсэн 20 мянга орчим шинжилгээнээс дөрвөн эерэг тохиолдол гарч, ойрын хавьтлын 16 тохиолдол бүртгэгдэж, тэднийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар Дархан-Уул аймагт нийт 44 тохиолдол, 400 орчим ойрын хавьтал бүртгэгдээд шинжилгээний ажил хийгдэж байгаа юм. Хугацаа нь болсон хүмүүсийг эхнээс нь тусгаарлах байр луу шилжүүлж байна” гэлээ.