Орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудын анхааралд

Нийгэм
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/21-р сургууль Ковид шинжилгээ/3.jpg
legacy:Амараа зураг/21-р сургууль Ковид шинжилгээ/10.jpg

Оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй бүх аймаг руу буцах Монгол Улсын их сургуулийн оюутнуудыг өнөөдөр /2020.1205/  08.00 цагаас эхлэн PCR шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэжээ.

legacy:Амараа зураг/21-р сургууль Ковид шинжилгээ/pcr.png

Анхаарах зүйлс:

Өнөөдөр 08.00 цагаас эхлэн зөвхөн оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдана. /Хуваарийн дагуу 2020.12.05-ны өдөр МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдах бол бусад өдрүүдэд өөр сургууль хуваарьтай тул МУИС-ийн оюутан хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу./

Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхээ шинжилгээний байранд авч ирнэ.

Шинжилгээний дугаар авах шаардлагагүй.

Оюутнууд дээрх байршлаас өөрийн одоо амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож шинжилгээ өгнө үү.

Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг анхааруулж байна.

Жич: Оюутны байранд амьдарч буй оюутнуудын шинжилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд хуваарийг тодорхой болмогц зарлах болно.