Дэлхийн шилдэг багш

Нийгэм
Б.Цэдэвсүрэн
Унших: 5 мин 59 сек
320

Global Teacher Prize буюу 2020 оны дэлхийн шилдэг багшийн финалд Итали, Бразил, Вьетнам, Англи, Өмнөд Солонгос, Америк, Өмнөд Африк, Нигер, Энэтхэг, Малайзийн 10 багш тунаж үлдсэн юм. Эдгээрээс энэ жилийн дэлхийн шилдэг багшаар Ranjitsinh Disale хэмээх энэтхэг залуу шалгарч нэг сая ам.доллараар шагнууллаа. 

"Багш байхын утга учир бол эрдэм мэдлэг, нөөц бололцоогоо бусадтай хуваалцахад оршдог. Тийм учраас би шагналын мөнгөнийхөө талыг буюу 500 мянган ам.долларыг нөгөө есөн багшдаа тэнцүү хувааж өгнө" гэсэн нь энэ жилийн шалгаруулалтын сюрприз байв.

Тэрбээр өөртөө үлдсэн мөнгөнийхөө хувийг Инновацийн Лабораторитоо зарцуулж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд хичээл заана. Мөнгөний 20 хувийг дайны бүст байгаа хүүхдүүдэд зарцуулан, Энхтайвны армиа өргөтгөнө. Ингэснээр жил болгон 5000 хүүхдийг энэ армидаа элсүүлж, энхтайвны элч болгоно гэнэ.

Товчхондоо, энэ залуу Энэтхэгийн ядуу жижиг тосгоны сургуульд хувьсгал, улсынхаа боловсролын салбарт реформ хийжээ. Мэдээллийн технологийн инженерээр сурч байсан энэ залуу хэзээ ч багш болно гэж бодож байгаагүй. Инженерийн сургуульд байхдаа ангийнхандаа гадуурхагдан, дээрэлхүүлж арга буюу сургуулиа дундаас нь орхижээ. Аав нь түүнд багшийн коллежд юу ч гэсэн орж үзэхийг зөвлөсөн нь бурханы төлөвлөгөө мэт амьдарлыг нь орвонгоор нь өөрчилжээ. Гурван жил суралцан багш мэргэжил эзэмшээд бие болон сэтгэлийн хувьд хүчирхэг болж, нийгмийн өөрчлөлт хийх урам зоригтой болов.

Ингээд 2009 онд Paritewadi-ийн сургуульд багшаар очив. Үхрийн саравч, агуулах хоёрын дунд хавчуулагдсан энэ сургуулийн сурагчдийн дийлэнх нь нутгийн омгийнхон бөгөөд сурагчдын ирц асар хангалтгүй буюу дөнгөж хоёр хувьтай байдаг байв. Учир нь энэ омгийн заншлаар охидуудыг бага дээр нь буюу өсвөр насанд бараг хүрээгүй байхад нь хүнтэй суулгадаг. Иймээс олон охидууд боловсрол эзэмшиж чадахгүй сургуулиа дундаас нь орхидог.

Нэмээд энэ омгийн хэл өөр тул багш эхлээд бүрэн дүүрэн ойлголцож чаддаггүй байжээ. Иймээс залуу багш энэ тосгонд бүр мөсөн нүүж ирэн нутгийн хэлийг нь хоёр жилийн хугацаанд сурч, боловсролын реформ хийх амар биш боловч чухал зорилтыг өөртөө тавьжээ. Нутгийн аялга, унаган хэлээс өөрөөр бичигдсэн 1-4 дүгээр ангийн бүх сурах бичгийг нутгийн хэл рүү нь хөрвүүлэн шинээр хэвлэхээс ажлаа эхэлсэн байна. Түүнчлэн бүх сурах бичгийг QR кодтой болгож, энэ кодыг уншуулан цахим контент, аудио хичээл, видео лекцүүд сурагчид авах боломжтой болов. Ингэснээр сургуульдаа ирж чадахгүй байгаа хүүхдүүд гэрээсээ хичээл үздэг болжээ. Мэдээллийн технологи ашиглан инноваци хийж чадсан QR кодтой номыг нь 2019 онд Боловсролын яам нь шинэ стандарт болгон улс даяараа хэрэглэж эхэлжээ. Ингэснээр террорист халдлагын улмаас сургууль завсардсан, Кашмирт байх дүрвэгсэдийн хуаранд байгаа хүүхдүүдийг хичээлдээ хамруулж чадсан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй, ичимхий, өөртөө итгэлгүй сурагчид энэ номоор нь дамжуулан хичээлээ хийснээр тэгш хамрагдах боломж бүрдсэн байна. Энэ кэйсийг нь Microsoft компанийн гүйцэтгэх захирал онцолж, өөрийнхөө номонд оруулжээ.

Хэдхэн жилийн дараа сурагчдын ирц 100 хувь болж, өсвөр насны охидуудын гэрлэлтийг алга болгосон гайхалтай түүхийг бүтээжээ. Улмаар 2016 онд мужийнхаа тэргүүний сургуулиар шалгарч, 2018 онд гурван сурагч охин нь мужийнхээ тэргүүний сурагч болов. 10 жилийн хугацаанд сурагчдын 85 хувь нь улсын шалгалтанд А үнэлгээ авдаг болж, сургууль нь 2016 оны шилдэг сургуулиар шалгарав. Тосгоноос нь анх удаа нэгэн охин их сургууль амжилттай дүүргэсэн нь энэ багшийн гавъяа байжээ.

Олон олон охидууд үүнээс жишээ аван их сургуульд орж суралцахыг зорьдог болов. Охидууд сургуульд хамрагдаж эхэлснээр хүйсийн тэгш байдал бага багаар тосгонд нь бүрэлдээд эхэлжээ.

Сүүлийн арван жилийн хугацаанд сургуулийнх нь нэг ч охин хүнтэй сууж, гэр бүл болоогүй төдийгүй, тосгоны бүх охидууд сургуульд явдаг болов. Улмаар хүн амын дөнгөж 26 хувь нь боловсрол эзэмшсэн, хүйсийн эрх тэгш байдал бараг байхгүй энэ жижиг тосгон боловсролын үнэ цэнийг мэдэрч, хайрлаж эхэлсэн байна. Омгийн дотоод заншлаар эцгийн эрхт ёс давамгайлдаг тул охин хүүхдийг төрөхөөс нь өмнө аборт хийдэг байжээ. Охин хүүхэдтэй айлыг чөтгөрийн хорлол туссан гэж хүртэл ярьдаг аж. Шашны бурангуй заншлаар охидуудын сарын тэмдэг ирсэн өдрүүдэд гэрээс нь гарахыг хориглодог. Энэ мэт аймшгийн шалтгаануудаас болоод охидууд боловсрол эзэмших бүү хэл тосгондоо хүн шиг амьдарч чаддаггүй байжээ.

Энэ бүхнийг эцэс болгохын тулд багш маань хүүхэд болгонд тохируулсан ганцаарчилсан болон холимог сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, тосгоны иргэдтэй тулж ажиллаж эхэлжээ. Сурагчдад харж, сонсож, эсвэл хийж суралцах сонголтыг бий болгов. Сурагчдыг алдаанаасаа суралцах эрх чөлөөг нээжээ. Алдаа гаргасан сурагч үүнийгээ засах явцдаа асуудал болон шийдлийнхээ эзэн нь болж чаддаг. Иймээс алдаа бүрийг багш сурагчтай нийлэн тэмдэглэж, хүндэлж, бас хүлээдэг болжээ.

Сурагч охидуудын дийлэнх нь тухайн гэр бүлээсээ анх удаа сургуульд сурч байгаа үе нь болж байсан гэвэл та итгэх үү? Иймээс сургуулийнхаа гадаа том хонх зоож, орой болгоны 19 цагт тосгон даяар дуугаргадаг болов. Учир нь энэ хонхны чимээнээс хойш тосгоны эцэг эх бүр хүүхэддээ нэг цагийг зарцуулж, хамтдаа суралцах шинэ заншил тогтоож чадсан байна. Ингэснээр эцэг, эхчүүдийн оролцоог идэвхжүүлж, тосгоны иргэдэд боловсролын амтыг мэдрүүлж чаджээ.

Сар болгон эцэг, эхчүүдэд менторшипийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Түүнчлэн 500 гаруй нийтлэл, өгүүлэл сонинд бичиж олон нийтийг соён гэгээрүүлэх ажил хийжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд олон нийтэд лекц унших, гудамжинд хөгжим тоглох зэргээр нийтдээ 120 мянган рупи цуглуулан, ядуу, боломжгүй айлын 46 охинд иж бүрэн хичээлийн хэрэгсэл авч өгсөн байна.

Өдрийн цагаар сургуульдаа хичээлээ заахаас гадна оройн цаг, амралтын өдрүүдээр Microsoft Innovative Educator Platform ашиглан 83 орны 1400 ангийн 85000 сурагчдад онлайн хичээл заадаг аж. Багш зуныхаа амралтыг ашиглан мужийнхаа 16000 багшид сургалт хийж, заах арга барилаа хуваалцан, технологийн дэвшлийг хэрхэн хэрэглэх тухай зөвлөгөө өгчээ. Улмаар багш нарыг сургадаг, мэргэжлийг нь дээшлүүлэд дэд бүтцийг бий болгон, Facebook, WhatsApp дээр групп үүсгэн 7000 багшийг хамруулаад байна.

Академик сургалтаас гадна амьдралын бодит асуудлыг шийдэх ур чадвар, төлөвшил, хүмүүжлийг сурагчиддаа түлхүү олгохыг зорьсон байна. Энэ зорилгоор сурагчдад асуудал шийдэх ур чадвар суулгахын тулд тосгоныхоо цөлжилттэй тэмцэн, 10 жилийн хугацаанд 250 га газарт сурагчидтайгаа ажиллан зүлэгжүүлж, мод тарин, тосгоныхоо дөнгөж 25 хувь байсан ногоон талбайг 33 хувьд хүргэсэн байх юм.

Сурагч бүрийг дэлхийн иргэн болгон хүмүүжүүлэх зорилго тавьж, “Хил хязгаарыг давахуй” хэмээх тусгай төсөл хэрэгжүүлжээ. Зөрчилдөөн, дайн байлдаантай байдаг Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос, Ирак, Иран зэрэг улсууд батлан хамгаалах салбартаа асар их мөнгө зарцуулдаг. Энэ бүх мөнгөний хажууд тэгвэл Энхтайван хямдхан байх ёстой гээд дээрх улсуудын сурагчдыг хооронд нь найзлуулж нөхөрлүүлдэг 6 долоо хоногийн хөтөлбөр хийжээ. Хөтөлбөрийн явцад яагаад хоорондоо байлдаад байгаа, улс орнуудын ялгаатай болон адилхан талууд нь юу болох талаар сурагчид хоорондоо ярилцан бие биедээ танилцуулга хийж, улмаар дайн байлдаагүй, энхтайвнаар манлайлдаг 10 орны төлөөлөл хүүхдүүдэд хөтөлбөрийн төгсгөлд тусгай лекц уншдаг юм байна. Улмаар 8 орны 12000 сурагчдаас бүрдсэн “Энхтайвны Арми” бий болгожээ. Энэ сурагчид ирээдүйд улс орныхоо энхтайвны эрхэмлэн, дайн тулаанаас хол байж чадна аа гэж багш танилцуулга дээрээ бичжээ.

Энэ багш дэлхийн шилдэг багш болохгүй юм бол хэн болох юм бэ? Өөрийгөө завгүй гэж бодон ажиллаж, амьдардаг би лав энэ түүхийг сонсоод өөрөөсөө үхэтлээ ичиж байна. Энэ бахархам түүхийг бусадтайгаа хуваалцан урам зориг авч, мөн өөрсдийгөө цаг үргэлж хөгжүүлж, нийгэмдээ эерэг үйл хийгээрэй гэж хүсч байна.

Нийтлэлийг бичсэн: "Би багш" уралдаант нэвтрүүлгийн ерөнхий шүүгч В.Ганзориг

Хуваалцах:320

СЭТГЭГДЭЛ (32)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Г.Гэрэлчимэг5 жил өмнө

    Үнэхээр сэтгэлтэй,чадвартай ,гайхалтай ,бахархмаар багш юмаа.Сэтгэл байхад бүхнийг хийж болдогийн тод жишээ харагдаж байна.

  • Л
    Л.Энхчимэг5 жил өмнө

    Монголын бүх багш нар ийм л сэтгэлтэй байхыг ерөөж байна аа гоё сэтгэл хөдлөм мэдээлэл бна баярлалаа.

  • Ц
    Цэцэгээ5 жил өмнө

    Жинхэнэ шилдэг багш бна. Охидууд гэхгүй охид гэж бичнэ

  • Ж
    Ж.Байгалмаа5 жил өмнө

    үнэхээр гайхалтай

  • Д
    Д.Оюунтуяа5 жил өмнө

    Баярлалаа.Үнэхээр гайхамшигтай.

  • Г
    Г. Мягмарсүрэн5 жил өмнө

    Үнэхээр бахархам, бусдад үлгэр жишээ багш дэлхийн шилдэг багшаар шалгарчээ...Чадвар бус сэтгэл л дутдаг гэдэг.....Багш бид сэтгэл байхад хийсэн бүхэн туршлага, сайн үйлс болдог юм...

  • E
    Enkhjargal5 жил өмнө

    Хэн хүн бүхэн биширмээр гайхалтай, жинхэнэ багш залуу юм даа. Багш хүн бол бурханлаг. Мэддэг чаддаг бүхнээ бусдын сайн сайхны төлөө зориулдаг. Бага ангийн багш нарын амьдралын утга учир нь ажил нь л байдаг даа.

  • K
    Kenju5 жил өмнө

    Өөрийгөө үлгрийн ороноор аяласан шиг санжээ. Үнэхээр гайхалтай юм.

  • Б
    Ба5 жил өмнө

    Ямар гайхалтай мундаг юм бэ. Багш гэж ийм агуу хүмүүс дээ.

  • G
    Ganchimeg5 жил өмнө

    Үнэхээ гайхалтай. Багш мэргэжлийн гайхамшиг энэ л буюу.

  • С
    Сайнаа5 жил өмнө

    Үнэхээр агуу. Нэг хүн энэ бүхнийг өөрчилсэн гэхээр. Бурхан юмаа

  • О
    Одгэрэл.М5 жил өмнө

    Сайн сайхныг түгээгч, соён гэгээрүүлэгч үнэхээр мундаг багш байна. Олон мянган шавь нар дундаас нь өөртэй нь ижил шилдэг багш нар олон олон төрөх байх аа. Сайхан мэдээлэл байна.

  • Ч
    Чука багш5 жил өмнө

    Үнэхээр гайхалтай. Олон талын мэдлэг чадвартай сайхан сэтгэлтэй ,тэвчээртэй , тэр хэцүү хүмүүст илгээгдсэн оюуны элч байна.

  • С
    Соёлмаа5 жил өмнө

    Ёстой агуу мундаг багш байнаа.Шилдгийн шилдэг багш

  • Б
    Байгалмаа5 жил өмнө

    Үнэхээр мундаг юм аа .Бие сэтгэлээ зориулсан агуу багш мөнөөс мөн хэлэх үг ч олдохгүй боллоо.

  • Х
    Хонгорзул5 жил өмнө

    Үнэхээр мундаг багш юмаа. Аргагүй дэлхийн шилдэг нь мөнөөс мөн бна.

  • М
    Мажигсүрэн5 жил өмнө

    Орчин үеийн шаардлагыг мэдэрсэн хүнлэг зорилго нь тодорхой үнэхээр шилдэг нь .Олон залуус үлгэр жишээ авнадаа.Сайхан мэдээлэл уншлаа. Өөдрөг өглөөтэй золголоо,ахмад багш.

  • Б
    Байгальмаа5 жил өмнө

    Үнэхээр мундаг багш байна. Уншиж танилцлаа.

  • O
    Oyun5 жил өмнө

    Gaihaltai. Ene hun bagsh gedeg saihan meregjiliin une tseniig deed tsegees iluud hurgesen.

  • Z
    Zochin5 жил өмнө

    Манай улсын боловсролын бодлого тодорхойлогчид ичээсэй билээ. Хэдэн багш нартаа хүндийг үүрүүлж, муу нэрийг дуулгана. Хаа хамаагүй улсын боловсролын хөтөлбөрийн авчирж туршина. Энэтхэгийн жижигхэн тосгоны багш улсынхаа боловсролыг өөрчилж дэлхийд танигдаад гайхалтай их сэтгэл хүч хөдөлмөр.

  • 1
    12135 жил өмнө

    Мундаг багш.

  • Т
    Туслах Багш нарантуяа5 жил өмнө

    Үнэхээр агуу багш байна...тосгоныг,мужийн,улсыг өөрчилж чаджээ...манайд ийм багш төрвөл төрийг багшийн суурьнаас өөрчлөхөд юу нь болохгүй гэж

  • Ц
    Цэцэгмаа5 жил өмнө

    Гайхалтай

  • П
    П.О5 жил өмнө

    Багш бүхэн заавал уншаасай.

  • Н
    Нансалмаа.5 жил өмнө

    Ёстой гайхалтай түүх байна.Манайд ийм багш байдаг болов уу?

  • Д
    Дэжидмаа5 жил өмнө

    Үнэхээр агуу юм аа. Бахархалтай, үнэн гайхамшигтай

  • Н
    нараа5 жил өмнө

    Гайхалтай . Миний аав бол монголдоо л яг ийм багш байж. Үүнийг уншсан бол мэдэх хүмүүс бодох байхдаа.

  • Э
    Э.А5 жил өмнө

    Үнэхээр гайхалтай. Бахархаад суухаас өөр хэлэх үг алга даа. Харин би өөрөө сурган хүмүүжүүлэгч болох гэж хичээж яваа хүний хувьд их том зорилготой боллоо...

  • О
    Отгончимэг5 жил өмнө

    Ёстой гайхамшиг багш хүн ямар агуу юм бэ...

  • Z
    zochin5 жил өмнө

    Ganzorig Vanchig gedeg hunii facebookdeeree 3 tsagiin umnu oruulsan niitleliig ug useggui huulaad tawih yumaa. Bur “delhiin shildeg bagsh” gsen garchgaar n hurtel garchigaa hiijee.

    • Х
      хариулт5 жил өмнө

      тэр хүний нэрийг дор нь бичсэн байна, зөвшөөрөл авч ингэж тавиа байлгүй дээ...

    • Г
      Гүнбээ5 жил өмнө

      Бүрэн харчаад бичдэг болоосой комментоо 😂