ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн батлагдсан нэг тохиолдол бүртгэгдлээ

Нийгэм
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/unnamed_17_84uCoUr.jpg

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагийн дотор улсын хэмжээнд Ковид-19 ийн батлагдсан нэг тохиолдол илэрлээ. Сэлэнгэ аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан иргэдийн тоо 918 болсон байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа “Архангай, Говьсүмбэр аймагт энэ сарын 1-нээс хойш халдвар илрээгүй байна. Нууц шинж тэмдэгийн үе дууссан ч батлагдсан тохиолдлуудын гэрийн ажиглалтын хугацаа дуусаагүй байна. Мөн Орхон аймагт ес хоног, Дархан-Уул аймагт 13 хоног шинээр халдвар илээргүй байна” хэмээн мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар дотоод бүртгэгдсэн халдвар:

Улаанбаатар: 140

Сэлэнгэ: 216

Орхон: 25

Архангай: 3

Дархан-Уул: 45

Говьсүмбэр: 4

Дорноговь: 32 байна.

Нийт батлагдсан 918 тохиолдолын: эдгэрсэн - 384

Эмчлэгдэж буй - 525

Үүнээс: хөнгөн- 473

Хүндэвтэр- 49

Хүнд- 2

Маш хүнд- 1