АН даргаа ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сонгох чиглэлтэй байна

Улс төр
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/ардл.jpg


Ардчилсан намын X их хурал өнөөдөр болж байна.  Уг хурлаар дөрвөн сарын хугацаанд боловсруулсан “Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл”-ийг хэлэлцэж байгаа.

Маргааш буюу энэ сарын 19-нд дуусах уг хурлаар АН-ын даргын сонгууль болохгүй бөгөөд ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сонгох чиглэлтэй байна. Тэр болтол АН-ын даргаар үүрэг гүйцэтгэгч ажиллах юм. Намын шинэчилсэн дүрмээ дээд шүүхээр батлуулсны дараа намын даргыг сонгох их хурлаа дахин хийхээр тогтжээ. Ийнхүү Ардчилсан нам ерөнхийлөгчийн сонгуульд үүрэг гүйцэтгэгч даргатай орох боллоо.