Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Сайн” ломбардыг дээрэмджээ
00

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Сайн” ломбардны ажилтнуудад хутга тулган сүрдүүлж, дээрэмдсэн хэрэг өчигдөр /2020.12.17/ гарчээ. Хэрэгтнүүд тус ломбарднаас үнэт барьцаанд тавьсан эдлэлүүд болон бэлнээр 1,030,000 төгрөгийг дээрэмдсэн байна. Хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: “Хиймэл үс зүүж, баг зүүж, нүүр царайгаа далдалсан этгээдүүдийн явсан газруудыг тогтоох ажил үргэлжилж байна. Дээрмийн хэргийг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэх сэжүүрийг тогтоосон” гэв.



