Баянзүрх дүүрэгт "тэг зогсолт" хийх шийдвэр гараагүй

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/21-р сургууль Ковид шинжилгээ/1.jpg
legacy:Амараа зураг/21-р сургууль Ковид шинжилгээ/10.jpg

Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэд болон сахиураас covid-19 халдвар илэрсэнтэй холбоотойгоор тухайн дүүрэгт хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тэг зогсолт хийхээр болсон тухай мэдээлэл тархаад байна.

Харин нийслэлийн онцгой комиссоос тийм шийдвэр гаргаагүй байгааг мэдээлжээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс "Одоогийн байдлаар Баянзүрх дүүрэгт 0 зогсолт хийх талаар мэдээлэл ирээгүй байна. Дүүргийн онцгой комисс холбогдох шийдвэрүүдийг гаргаж байна " хэмээв.