Шуурхай: Дахин хөл хорио тогтоох бололтой

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/сэлэнгэ.jpeg
legacy:Амараа зураг/уок.jpg

Улаанбаатар хотод коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан УОК, Засгийн газар хуралдаж байна. УОК 12.00 цагт хурал зарласан ба Засгийн газар УОК-ын хурлын дараа 15.00 цагаас хуралдахаар болжээ. Хуралдаанаар үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэж дахин хөл хорио тогтоох тухай эх сурвалж мэдээллээ. Эрүүл Мэндийн Яамнаас 14 хоногийн хөл хорио тогтоох санал гаргасан ба Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдварын голомт шинээр үүсэж, өнөөдрийн байдлаар тус эмнэлгээс халдвар авсан хүний тоо 62-т хүрээд байгаа юм.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг бид шуурхай хүргэх болно.