Нийтийн тээвэр энгийн цагийн горимоор үйлчилнэ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/awtuus.jpeg

Нийслэл Улаанбаатар хот  14 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан НОК хуралдаж, зарим шийдвэр гаргасныг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Тэрбээр, “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр 15 чиглэлийн байгууллага өмнө мөрдөж байсан журмаараа ажиллана. Хүнсний худалдаа хийх цагийн хязгаарыг 7.00-22.00 цагт, согтууруулах ундаа худалдах зөвшөөрөлтэй хуулийн этгээд спиртийн агууламж 18 хувиас бага согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрлөө. Нийтийн тээвэр халдвар хамгааллын дэглэм мөрдөж, энгийн цагийн горимоор үйлчилнэ” хэмээв.