Гэр нь шатсан албан хаагчид 2 өрөө иж бүрэн тавилгатай байрыг хүлээлгэн өгчээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин 39 сек
10
legacy:Амараа зураг/maro/цагдаа.jpg

2020 оны 12-р сарын 4-5-нд шилжих шөнө ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ ажил үүргээ гүйцэтгэж явах зуур гэрт нь гал гарч, байшин нь бүрэн шатсан харамсалтай явдал тохиолдсон. 
Цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ нь цагдаагийн байгууллагад 16 жил ажиллахын зэрэгцээ төрсөн эгчийнхээ 3 болон 6-р ангийн бүтэн өнчин хоёр хүүхдийг өөр дээрээ авч асран халамжилдаг юм. Энэ ам бүл тэсгэм хүйтэнд орох оронгүй болж, хамаатныхаа айлд толгой хоргодохоос өөр аргагүй болсон. 
Иймд ХУД-ийн Цагдаагийн Газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар, ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар, ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ө.Эрдэнэхүү нар санаачлан “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аяныг хамт олныхоо дунд эхлүүлжээ. 

legacy:Амараа зураг/maro/цагдаагийн албан хаагч.jpg


Цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэний гэр бүлд туслах “Сэтгэлийн дэм” аян цөөн хоногт идэвхтэй үргэлжилж дээр дурдсан байгууллагууд, албан хаагчид, Монгол цэрэг-Дэлхийн цэрэг нэгдэл, ХУД-ийн 10-р сургуулийн хамт олон болон хувийн хэвшлийн компани, хувь хүмүүсийн  хандиваар ХУД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт орших Дулаахан байр-3 хотхонд 47.65 м2 хоёр өрөө байрыг 2020 оны 12-р сарын 22-ны өдөр ХЗДХ-ийн Дэд сайд С.Баатаржав албаны бусад хүмүүсийг байлцуулан гардуулан өглөө. 
Ингэхдээ ХУД-ийн Цагдаагийн Газрын дарга Хурандаа Д.Манлайбаатарын ахласан ажлын хэсэг нийт цугласан хандиваас хуримтлагдсан мөнгөн хандиваар 81.8 сая төгрөгийн байрны төлбөрийг бүрэн төлж, Улаанбаатар буйдан ХХК-ийн хамт олонтой хамтран иж бүрэн тавилгажуулсан бөгөөд тус компани Ц.Чулуун-Эрдэнийн гэр бүлд Нүүдэл брэндийн буйдангаа хандив болгон бэлэглэсэн бол Summit ХХК-ий PC Mall дэлгүүрийн хамт олон 42 инчийн телевизорыг хоёр хүүхдийн теле хичээлээ үзэх боломжийг дэмжих үүднээс мөн хандивласан юм.
Ц.Чулуун-Эрдэний асран халамжилдаг 8, 11 настай бага насны хоёр дүүд нь 18 нас хүрээд сургууль, боловсролдоо зарцуулах тус бүр 10 сая төгрөгийн хугацаат хадгаламжийг гардуулан өгчээ.

legacy:Амараа зураг/maro/залуу.jpg

Дэлхийн цэрэг нэгдлээс ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэд туслах аян зохион байгуулж, иж бүрэн тавилгатай 2 өрөө байрыг хүлээлгэн өгчээ. Мөн хоёр сая 500 мянган төгрөгийг бэлнээр цуглуулж өгсөн байна.

legacy:Амараа зураг/maro/байр2.jpg legacy:Амараа зураг/maro/гэр.jpg legacy:Амараа зураг/maro/2 өрөө байр.jpg