СЭМҮТ-ийн эмч нарын хоёр баг БЗД-т PCR шинжилгээ авч эхэллээ

Нийгэм
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
00
legacy:автобус/131692181_1212688622479851_7912474352854978650_o.jpg

СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудаас бүрдсэн хоёр баг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 147, Амгалан цогцолбор сургуулийн байранд PCR шинжилгээ авч эхэллээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-28-ны өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.