Нарангэрэл: 11 цагийн мэдээлэл иргэдийг соён гэгээрүүлэх зорилготой учраас салбарын юм яримааргүй байна

Нийгэм
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/narangerel4.jpg

ЭМЯ-нд халаа сэлгээ хийгдэж, 20 хүн ажлаасаа гэнэт халагдсан гэх эх сурвалжлийн мэдээлэл бий. Эдгээр хүмүүсийн дунд 11.00 цагийн мэдээлэл хүргэхэд онцгой үүрэг гүйцэтгэж буй ЭМЯ-ны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл багтсан гэх мэдээлэл байгаа. Энэ талаар Д.Нарангэрэл даргаас сэтгүүлч тодруулахад, “ЭМЯ-ны бүтцийн хувьд шийдвэр гаргаж, ярьдаг хүн нь би биш. 11:00 цагийн мэдээллээр халдварын талаар мэдээлэл өгөх, ард иргэдийг соён гэгээрүүлэх зорилготой учраас ЭМЯ-ны асуудлыг энд ярьмааргүй байна” гэв.