Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Товчоогоор 1128 автомашин нэвтэрч, 1318 машин гарчээ
00

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоогоор энэ сарын өнөөдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1128 автомашин нэвтэрч орсон бол, 1318 тээврийн хэрэгсэл гарсан байна.
Мөн энэ хугацаанд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 88 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэжээ. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 27 албан хаагч ажиллаж байгаа юм.
Нийт 3909 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.



