Улаанбаатарт тэг зогсолт хийх шийдвэр гараагүй

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/тусгаар.jpg

Улсын Онцгой Комисс/УОК/ өнөөдөр хуралдаж байна. Хурлаар орон нутгийн өвөлжилтийн байдал болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Иргэдийн дунд 2020 оны арванхоёрдугаар сарын 30, 31, 2021 оны нэгдүгээр сарын 1-нд нийслэл Улаанбаатар хот даяар тэг зогсолт хийнэ гэх мэдээлэл түгээд байна.

Энэ талаар УОК-ийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Тэг зогсолт хийх шийдвэр гараагүй" болохыг мэдэгдлээ.

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед худал мэдээлэл түгээж, иргэдийг түгшээхгүй байхыг албаныхан зөвлөв.