ХУД-ийн "Номин агуулах"-аар энэ сарын 22-26-нд үйлчлүүлэсэн иргэд шинжилгээнд хамрагдаарай

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/худ номин.jpg

Энэ сарын 22-26-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн "Номин агуулах" салбараар коронавирусний халдвартай иргэн үйлчлүүлжээ. Өчигдөр /2020.12.26/ тус төвийг тусгаарлаж, ажилчдыг шинжилгээнд хамруулан ариутгал хийжээ. Ажилчдаас коронавирусний халдвар илрээгүй гэв. Тиймээс өнөөдрөөс эхлэн тус худалдааны төв хэвийн цагийн хуваарийн дагуу ажллаж байна.