Тусгай үүргийн нислэгт илүү төлсөн төлбөрийг буцаан олгоно

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/тусгай үүргийн нислэг.jpg

Манай улс энэ сард гадаадаас авч ирсэн иргэдээ 21 хоног тусгаарлахаар төлөвлөөд байсан. Үүнийхээ дагуу тухайн иргэдээс тусгаарлах байр, хоолны төлбөрийг 21 хоногоор тооцож авсан байна. Гэвч Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 14 хоног тусгаарлахаар болсон. Тиймээс тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтаараа илүү төлбөр төлснөө нотолж зөрүү мөнгөө авах юм байна. Нотлох бичиг баримтуудаа obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.