Улаанбаатарт агаар цэвэр байна

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/цаг агаарын.png

Агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9 цаг 45 минутын байдлаар Улаанбаатар хот  агаарын бохирдолгүй байна.

Тухайлбал, “100 айлд” агаарын чанарын индекс 37, “Монгол газар”-т 34, “Баянхошуунд” 24, “Нэгдүгээр хороололд” 23 байна. Харин “Ургах наранд” агаарын чанар хэвийн буюу агаарын чанарын индекс 65-ыг зааж байна.

Бохирдолтой өдөр болон байршлыг улаанаар тэмдэглэсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 21-27-ны хооронд Улаанбаатар хотын агаарын бохирдол ихэнх байршилд бага түвшинд байсан байна. Зарим өдөр “Нэгдүгээр хороолол”, “100 айл”, “Зурагт” орчимд бохирдолтой байжээ. 

Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заавал агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

legacy:Амараа зураг/maro/мэдээлэл.png