Согтуурсан үедээ нэгнээ буудан хөнөөжээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/цагдааа.jpg

Хэнтий аймгийн Дадал суманд өнгөрсөн шөнө 01 цагийн орчимд хүн буудуулж нас барсан хэрэг гарав.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиход тус сумын 1-р багт суух 47 настай эрэгтэй Э нь согтуурсан үедээ мөн тус багт оршин суух 35 настай эрэгтэй Т-ын хэвлийн тус газарт ТОЗ-8 маркийн буугаар буудаж, амь насыг нь хохироосон байжээ. Хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.