Таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Амбасэлмаа.JPG

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, аймгийн салбар лабораторид энэ сарын 31-нд нийт 17764 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 5 хүнд коронавирус илэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатай халдварын голомтод 5 тохиолдол илэрсэн бол сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй" гэлээ.

Мөн долоон хүн эдгэж тараагийн шатны тусгаарлалтад шилжсэн байна.