Мөнххада: Манай компани арванхоёрдугаар сарын 22-ноос хойш ажиллаагүй

Нийгэм
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
00
legacy:өндөг/web-cover.jpg

Улаанбаатар хотод өчигдөр коронавирусийн таван тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүний хоёр нь автомашин борлуулдаг Мөнххада ХХК-ийн ажилчид байсан. Тус хоёр иргэн нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа. Тиймээс тус компанийн хүмүүсийг шинжилгээнд хамруулж, халдварын голомтыг тогтоохоор ажиллаж байна гэж ЭМЯ-наас мэдээлсэн. Харин өнөөдрийн мэдээллээр тус хоёр тохиолдлын ойрын хавьтлын дөрвөн хүнээс коронавирус илэрснийг хэллээ. 

Үүнтэй холбоотойгоор Мөнххада ХХК-ийн тус үйл явдалтай холбогдуулж, мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд “Манай компани 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш аливаа нэгэн үйл ажиллагаа явуулаагүй” хэмээжээ. 

legacy:өндөг/Eqogz.jpg