Ховд аймгийн Алтай суманд хөл хорио тогтоожээ

Нийгэм
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/22 товчоо.jpg

Улаанбаатар хотод коронавируст халдварт өвчнөөр өвчилсөн иргэн “С”-ийн нэгдүгээр хавьтагч болох иргэн Б, Т нар Ховд аймгийн “Алтай” суманд очсонтой холбогдуулан 2021.01.05-ны 09:00 цаг хүртэл тус суманд хязгаарлалт тогтоожээ. Ингэхдээ бүх дэлгүүр, үйлчилгээний байгууллага зэргийн үйл ажиллагааг зогсоож, дам хавьтлыг тогтоож тусгаарлах ажлыг эхлүүлээд байгаа аж. 

Б, Т нар тус суманд өнгөрсөн сарын 24-нд очсон байна. Одоогоор тэдний ойрын хавьтлын 55 иргэнийг гэрийн ажиглалтад тусгаарлалтад оруулжээ. 

legacy:өндөг/133582287_4387790547904376_1618910084143226721_n.jpg legacy:өндөг/133798008_4387790554571042_7842002953962377630_n.jpg