Энэ онд төсвөөс ЖДҮ-ийн зээл олгохгүй

Нийгэм
Б.Цэдэвсүрэн
Унших: 1 мин 4 сек
20
legacy:өндөг/unnamed (5).jpg

Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 94.6 хувь буюу 4.998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлуудыг тусгажээ. Харин 2021 оны төсөвт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн (ЖДҮХС) зардлыг тэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-д 2021 оны төсвөөс нэг ч төгрөг олгохгүй, зөвхөн өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлэх юм.

Дээрх шийдвэрийн талаар ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан "Монгол Улсын нийт ажиллах хүчний 70-80 хувийг эзэлж байгаа энэ салбарт өмнөх жилүүдийн алдаа, дутагдлаас болоод мөнгө, санхүүжилт олгохгүй байна гэдэг бол хэт нэг талыг барьсан бодлого.

2030 он хүртэл 10 хувь гэж тодорхойлсон мөнгөө олгоод явбал энэ сан цаашид хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж, ЖДҮ эрхлэгчдэд хүссэн зээлийг нь өгөх боломжтой том сан болно. Ингэснээр цаашид ЖДҮ-ийг төр зөвхөн бодлогоор дэмжихэд хангалттай хөгжих боломж харагдаж байна. Бид зээл олголтоо сайжруулчихсан шүү дээ. Тиймээс өнөөдөр дараагийн шатны асуудал болох ажиллах хүчний талаар ярьж байна. Мөн борлуулалтыг нь дэмжиж өгөхийг хүсч байна" хэмээн ярилцлагадаа дурдсан билээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баасансүрэн2021/01/04

    ЖДҮДСанг хангалттай байлгавал үйлдвэрлэлээ хөгжүүлж экспорт нэмэгдэж импорт багасч хүн амын орлого сайжирч нийгмийн идэвхитэй амьдрал дээшилсэнээр архидалт ч зогсоно. Зээлийн эргэн төлөлтийн хатуу журамтай байх хэрэгтэй. ЖДҮДСан хүрэлцээтэй болохоор банкны зээлийн эрэлтгүй болж хадгаламжийн хүү аяндаа буурна. Иймд төр ЖДҮДСанг уул уурхайгаас олсон ашгаар тотмол арвин ихээр санхүүжүүлэх замаар баялагыг хүртээж иргэдэд хөдөлмөрлөж амьдрах үндэс суурийг нь тавьж өгөх шаардлагатай.

  • А
    Ашгүй2021/01/03

    Ашгүйдээ ашгүй энэ нэг элдэв дэмжлэгээл больчих ёстой байгаам