Зөрчлийн хэрэг нээж, оргилуун дарсыг шинжилж байна

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/цэс хайрхан.png

"Цэс хайрхан" ХХК-ийн оргилуун дарстай холбоотой гомдлын дагуу хяналт, шалгалтын ажлыг нэгдүгээр сарын 4-нөөс эхлүүлсэн.

Түүнчлэн энэхүү асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөрчлийн хэрэг нээж LUXURIOUS болон СОВЕТСКОЕ бүтээгдэхүүнийг нэг эсвэл хоёр өөр төрлийн оргилуун дарс мөн/биш эсэхийг шинжлүүлж байна. Шинжилгээний хариу хэрхэн гарахаас шалтгаалж цаашид авах арга хэмжээ тодорхой болох юм. Шалгалтын үр дүнг эргэн мэдээлэх болно.

legacy:hereglesen zurag/ооо.jpg