Ээлж солилцох уурхайчид шинэ журам мөрдөнө

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин 40 сек
130
legacy:Амараа зураг/maro/уурхай.jpg

Цар тахлын үед уурхайнуудын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс “Уурхайн ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам”-ыг батлахаар боловсруулж, Эрүүл мэндийн сайдад хүргүүлээд байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2 дахь удаагаа шилжсэн хугацаа 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болмогц уурхайн ажилчдын ээлж солих асуудлыг дээрх журмын дагуу зохион байгуулж ажиллах юм. Уг журмаар ажилчдын шинжилгээ авах цэгүүд, шинжилгээний төлбөр, шинжилгээний хариу гарах хугацаа болон тэднийг орон нутгийн иргэд, ээлжээс бууж буй ажилчидтай хавьтал үүсгэлгүй тээвэрлэх асуудлуудыг зохицуулах тул цаашид энэ журмын дагуу 21-28 хоногийн давтамжтайгаар ажилчдын ээлжийг солих нөхцөл бүрдэнэ.

Уурхайн удирдлага бүр өөрийн уурхайн үйл ажиллагаанд хамтран ажилладаг аж ахуйн нэгжийн ээлж солих асуудлыг хамтран зохион байгуулахад идэвх санаачлаг гарган ажиллахыг анхааруулж байна. Иймд компанийн удирдлагууд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор өөрийн уурхай болон тухайн уурхайн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж буй туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, тээвэрлэгч, харуул хамгаалалтын гэрээт аж ауйн нэгжүүдийнхээ ээлж солих асуудлыг хавсралтаар хүргүүлж буй маягтын дагуу нэгтгэн Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабын нарийн бичгийн даргын  erdenetsetseg@mmhi.gov.mn хаягаар илгээнэ үү. /Аж ахуйн нэгжүүд ээлж солих маягтыг эндээс татаж авна уу/

Дээрх журмыг батлагдмагц, та бүхнээс ирүүлсэн ээлж солих хүсэлтийг харгалзан  PCR шинжилгээ өгөх хуваарийг гаргаж, мэдээлэх болно.

Жич, уурхайн удирдлага бүр өөрийн уурхайн үйл ажиллагаанд хамтран ажилладаг аж ахуйн нэгжийн ээлж солих асуудлыг хамтран зохион байгуулахад идэвх санаачлаг гарган ажиллахыг анхааруулж байна. Өмнө нь  ээлж солилцох зохион байгуулалтын үеэр энэ асуудлыг орхигдуулснаас зохион байгуулалттай ээлж солилтын дараа уурхайнуудын туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, тээвэрлэгч, харуул хамгаалалтынхан ээлж солих асуудлаар маш их хандаж, цуварч ээлж сольж байгаа нь аюулгүйн бүсэд орж гарах хөдөлгөөн тасрахгүй, эрсдэл үүсэх магадлалтай байх тул үүнээс хойш хамтарсан арга хэмжээг авч ажиллах болсныг мэдэгдэж байна.

Эх сурвалж: Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн Улсын албаны шуурхай штаб

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • T
    Tulga

    Ugluunuus oroi boltol otiwol deer ni zogsloo , edgeer jolooch nar hvn bish yumuu tged , ydaj shunu ni achiltaa udaashruulaad udur ni saijruulj boldgvi yumuu , ene erdesiihan hezee jolooch nariig hvn gj vzeh hvmvvs we zuu ymaand 60 uhan bhaa bolimoor bn dor bvrnee baawarlasan tomchuudl bhiin

  • А
    Амар

    Нүүрс тээвэрийн жолооч нарыг яах юм бол бүх юмнаас байнг хоцордог анхаарах хүн байдгүй шүү

  • Z
    Zochin

    Eeljee solij chadahgui bol ene uurhainuudaa bugdiin haasan deer ymar ulsad ashigtai bish gadna dotnii hedhen nohdiin halaasand ashigni orood kazinodod duusch bna jiriin ajilchid amidarlaara hohirchiin

  • З
    Зочин

    Ростер 28 болгохын давуу тал юу байнаа,хүсснн хүсээгүй крантинаас шалтгаалан сунгагдаж байгаа,дайны хажуугаар дажи зохиогоод уурхайчдын сэтгэл зүйгээр тоглох байдоаа болимоор байна.Ийм юмаар оролдож суухын оронд ЦАР ТАХЛЫГ ХУМЬЖ,БАРЬЖ АВАХ тухай ширээний ард хэлэлцвэл яадгийн.

  • E
    Erhemee

    Enerji resurs eeljee solimoor yuma ajilaa hiij chadahgvi bgaa uurhaichidni hetsvvdlee shv de tsalinga huwilaj awhaar amidral ahuidni hvreltsehgvi zeelee tolj chadahgvi hetsvv bna shv de zowhon Omnogowiin hvmvvseel ajiluulna geed busad oron nutgiin hvmvvsee hohirooj boldog yumu

  • D
    Daria

    Eeljee solimoor bnaa.ajil hiihgui bgaan ar ger amidral ahuigaa tejeehed berh bolj.ajil hiij bgaan ar gereesee salhad hurch bn

  • E
    Enhmaa

    Odoo 11s solih bolomjgui yumuu arai denduu olon honuulah yumaa ar ger amidraltai humuus shuudee

  • T
    Ts

    2 sariin 1 hvrtel eelj solihgvi gesen bnalee. Ajiltai bgaa ni shan bgaach ar ger vr hvvhed hetsvv yumdaa. Nogoo talaas ni bodhoor ajildaa ywj chadahgvi bgaa eeljni ajilchid hetsvv bndaa. Ymar negen zohitsuulah shiidel bdaggvi l yum bhdaa.

  • Z
    Zochin

    Eeljee solij chadahgui ajluulj bga uurhainuudad tsaashdaa ajlah hereg bainuu zaluuchuudaa mongold bga ihenh uurhainuud ulsad ymarch ashig baihgui deereesni baga tsalintai olon honogoor gereesee hol ajlaj bgagas bolood ger bul salalt ehsej bna

  • Z
    Zochin

    Oyu tolgoin ajilladag zaluu ger buliin toglool bnaa gereesee garaad 70 honloo 2.1 hurtel hetsuu bn shuudee ogloonoos oroi boltol 11 tsag tasraltgui ajillaj bainaa hani ijil ar amidral hetsuudlee

  • D
    Deegii

    Oyu tolgoin tuslan gvitsetgegch nar oron nutgaas yaj xvnee tatxaa medexgvi bnu darxan uul aimag tuslan gvitsetgechiin oyu tolgoitoi xiisen gereenii xuulbar zarim ni gvitsetgech nar ni gereegee ogood zarim ni ogox bolomjgvi geed bnle negdsen jurmaar oron nutgaas eeljiig ni solij baimaar bna tegexgvi bol ajilgvi bolox magdlal ondor bn shvv

  • Д
    Дамдин

    Уурхай ажилчин яах вэ 2сарж болж бна

  • О
    Оюутолгой

    Оюутолгойн ажилчдыг 2сарын 1 хүртжл солихгүй гэсэн яриа гараад байна. Энэ хэр үндэслэлтэй вэ. Одоо 70 дээш хоног амралтгүй ажиллаж байгаа хүн яаж 2.1 хүргэх вэ. Энэ хооронд ХАБ зөрчигдөж осол гарвал хэн хариуцах вэ. Уурхайчид хохироод хоцрох уу. Хариуцлагатай байж ээлжээ хугацаанд нь солиод яваачээ